Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 10 жилийн ойгоо угтан боловсролын салбарыг дэмжиж ШУТИС-ийн харьяа, Коосэн загварын Технологийн Дээд Сургуулийн сурлага хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлж улгэр дууриал болж буй дараах шилдэг 5 оюутанд нэрэмжит тэтгэлэгээ олгохоор болж 2016 оны 5-р сарын 2-ны өдөр батламжийг гардууллаа. Үүнд:
- Э.Мөнх-Юра /Зам барилгын инженерийн 1-р анги/
- Н.Мөнхбаатар /Зам барилгын инженерийн 2-р анги/
- Н.Өнөбилэг /Цахилгаан электроникийн инженерийн 1-р анги/
- А.Сүхболд /Цахилгаан электроникийн инженерийн 2-р анги/
- Т.Дөлгөөн /Механик инженерийн 1-р анги/
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ҮХОБанкны ТУЗ-ын дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал П.Даваа, ШУТИС-ын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяр болон тэтгэлэгт шалгарсан оюутнуудын эцэг эхчүүд оролцсон юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Коосен загварын сургуулийн оюутнуудын хичээл сургуульд нь дэмжлэг болох зорилгоор цаашид жил бүр уламжлал болгон энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж шилдэг оюутнуудад тэтгэлэг өгч байхаар боллоо. Дашрамд дурьдахад 2008 онд Коосэн төгсөгчдийн холбоо Монголд байгуулагдаж, энэ холбооны нэг зорилго нь Монголдоо коосэн байгуулах асуудал байсан ба өнгөрсөн хугацаанд дэмжигч япончуудын хамт энэ сургуулийг байгуулахаар ажиллаж үр дүнд нь өнөөдрийн байдлаар 4 сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ажээ. Коосэний эрхэм зорилго нь орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, үйлдвэр, аж ахуйн нэгж, ажил олгогчдийн шаардлагад нийцсэн, бүтээлчээр сэтгэдэг, чадварлаг, туршлагажсан техникийн инженерүүдийг бэлтгэх, олон улсын хэмжээнд багш, оюутан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх явдал байдаг байна.
Тэтгэлэг хүртсэн нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилтыг хүсэе.