Бямба гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидаг хүлээн авч хоёр орны гадаад харилцааны асуудлаар ярилцсан байна. Ван И "Харилцаа сайжирсан ч шийдвэрлэх ёстой асуудлууд олон байна" хэмээн онцолжээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Японы харилцаанд олон гэнэтийн өөрчлөлт гарсан.
Миний бодлоор шалтгааныг япончууд сайн ойлгож байгаа. Японы эрх баригчид харилцаагаа сайжруулах хэд хэдэн удаагийн санал тавьж, эхний алхмыг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа бол бид таатай хүлээж авна. Хятадын “Хүнийг үгээр нь бус үйлээр нь дүгнэ” гэсэн зүйр үг бий.
Тиймээс өнөөдөр Японы Гадаад хэргийн сайдын үгийг чих тавин сонсоно. Мөн хэлснээ биелүүлэхийг нь тэвчээртэй хүлээнэ" гэж мэдэгдсэн байна. “БНХАУ-ийн эдийн засаг, зэвсэгт хүчний чадал нэмэгдсэнээр илүү түрэмгий бодлого баримталж эхэллээ” гэж “Bloomberg intelligence” дүгнэсэн байна.
2010 онд БНХАУ Японыг ардаа орхиж "дэлхийн хоёр дахь том эдийн засаг" гэх тодотголыг булаасан бол 2014 онд Шанхайн Хөрөнгийн биржийн үнэлгээ Токиогийн биржийг ардаа орхисон юм. Талуудын санал зөрөлдсөн хамгийн гол асуудал нь Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эзэмшил болоод байгаа бөгөөд БНХАУ-ын тал 1200 га талбайг өөрийн эзэмшил хэмээн зарлаж хиймэл арал байгуулжээ.
Энэхүү байгууламж нь жил бүр таван их наяд ам.долларын тээвэр дамжиж өнгөрдөг усан замд ноёрхлоо тогтоох том давуу тал болох аж. Харин Японы тал "Усан замаар улсын харьяалал харгалзалгүй чөлөөтэй зорчих ёстой" гэсэн байр суурь баримталж байна.
Б.Дашням