Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар агнасан зургаан чоныг устгалд оруулжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б-ийн Нийслэлд оруулж ирсэн гурван ширхэг эр, гурван ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг илрүүлэн хураасан.
Тэрээр худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр оруулж ирсэн бөгөөд түүнд 6.9 сая төгрөгийн нөхөн төлбөр тооцсон юм.
Уг хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч НМХГ ийнхүү дээрх зургаан чоныг “Устгалын комисс”-ын бүрэлдэхүүн, Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлэгийн газар хамтран “Улаанчулуутын хог”-ын цэгт зориулалтын нүхэнд ариутгал хийн, булж устгасан байна.

Монгол Улсын “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хууль эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж, ан амьтдаа хайрлан хамгаалахыг НМХГ-аас уриалж байна.
Зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ан, амьтан агнах, барих, ашиглах тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох тодорхойлолтгүйгээр худалдах, худалдан авахыг хориглоно.
Иргэн та “Амьтны тухай” хууль, бусад хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журам, тушаал, шийдвэр, захирамжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн агуулагыг харгалзан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу.
Жишээ нь,
- Хүрэн баавгай 13.0-15.0 сая,
- Саарал чоно 1020000-1200000 төг,
- Бор гөрөөс 660000-800000 төг,
- Зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг,
- цагаан зээр 1-1.1сая,
- шар үнэг 220000-260000 төг,
- Тарвага 340000-420000 төгрөгийн нөхөн төлбөр төлнө.