Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн өмнө бөхчүүд бэлтгэлээ базаасаар байна. 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд “Токицүказэ” дэвжээнд зочилж, комүсүби Кайсэй, маэгашира Сёдай нартай 18 удаа барилджээ. Тэрбээр башёгийн өмнө бэлтгэл сайн байгаагаа харуулж, 17 даван, ганцхан унасан байна. Түүнчлэн энэ өдөр озэки Кисеносато, Котошёогикү нар хоорондоо 10 барилдсан гэнэ. Кисеносато зургаад нь давж, бага зэрэг илүүрхжээ.
Тавдугаар сарын тэмцээн гэнэтийн зүйл арвин болдгоороо онцлогтой
Энэ дашрамд сүмотой холбоотой өөр мэдээ дуулгахад, ёкозүна Какүрюү, озэки Кисеносато, Тэрүнофүжи нар Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн өмнө нээлттэй бэлтгэлд хамрагдсан. Энэ бэлтгэлд Кисеносато шилдэг нь байсан бөгөөд 13 барилдаанаас ес давсан байна.
Харин Харүмафүжи аварга комүсүби Окиноүмитай хөнгөхөн бэлтгэл хийж, 13 барилджээ. Манай аварга эдгээр бүх барилдаанд илүүрхсэн юм. Харин Хакүхо аварга дохё дээр гарсангүй. Тэрбээр энэ долоо хоногт хэд хэдэн дэвжээгээр зочилж, бэлтгэл хийхээр төлөвлөсөн байна.
Тавдугаар сарын тэмцээн гэнэтийн зүйл арвин болдгоороо онцлогтой. Сүүлийн хэдэн жилийн түүхийг харахад л энэ нь ойлгогдоно. Тухайлбал, 2006 оны энэ башёд залуухан озэки Хакүхо 14-1 амжилтаар анхны түрүүгээ авсан түүхтэй. Үүнээс хойш “Цагаан гарьд” 36 удаа өнгөлж, дээд амжилт тогтоосныг бид мэднэ. Тэгвэл үүнээс хоёр жилийн дараа озэки Котоошюү мөн анхны түрүүгээ Нацү башёд гардаж байлаа.
2012 оны тавдугаар сарын тэмцээн монголчуудын хувьд тодоор дурсагдан үлдэх нь гарцаагүй. Тэр тэмцээнд манай аварга, арслангууд бүгд муу барилдаж, түрүүгээ бусдад алдахад ойрхон ирээд байв. Гэтэл ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням монголчуудын ялалтын цувралыг үргэлжлүүлж, Эзэн хааны цом анх удаа гардсан билээ.
Цэвэгням тухайн үед маэгаширагийн 7-гоос босч барилдаад ийн түрүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил Монголын залуу хүчтэн Тэрүнофүжи Г.Ган- Эрдэнэ 12-3 амжилтаар анхны түрүүгээ авч, шуугиулсан удаатай. Харамсалтай нь Ган- Эрдэнэ үүнээс хойш дахин түрүүлж чадаагүй. Харин энэ удаа нэг жилийн ойн дээрээ сайн барилдахыг хичээх нь дамжиггүй.
Монголын өөр нэг залуу бөх Ичиножёогийн хувьд 2014 оны Нацү башё дурсгалтай. Макүшитагийн 15-д бичигдэн сүмод элссэн тэрбээр хоёрхон башёгийн дараа жюүрёод дэвшээд байлаа.
Тэгвэл жюүрёод хүч үзсэн анхны тэмцээндээ л 11 даваагаар түрүүлж, ирээдүйд том цолд хүрэх чадвартай гэдгээ харуулсан юм.
Б.Энхжин