Авто тээвэр эзэмшигч бүр авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын, авто зам ашигласны төлбөр төлдөг. Эдгээрийг жил бүрийн эхний таван сарын дотор төлсөн байх үүрэгтэй. Зургаадугаар сарын 1 гэхэд дээрх төлбөр, хураамжийг бүгдийг нь төлж дуусгасан байх учиртай юм. Хуульд заасан энэ хугацаа таван сард дуусна.
Гэтэл жолооч нарын 60-70 хувь нь энэ үүргээ биелүүлжээ.
Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ сүүлийн орны тоогоор өөр өөр сард төлбөр, татвараа төлдөг. Хуваарийн дагуу 5 болон 0 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард төлбөрөө төлөх юм. Бусад тоогоор төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолоочид хэдийнэ төлбөрөө төлсөн байх ёстой. Хэрэв таны машины дугаар 0-4, 6-9-өөр төгссөн, та дээр дурдсан татвар, төлбөрөө төлөөгүй бол торгууль төлөх нь ээ.
Авто тээврийн хэрэгслийн албан татварыг Авто замын санд төвлөрүүлдэг. Энэ онд нийт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 12.5 тэрбум төгрөгийг л төвлөрүүлжээ.
Нийслэлд нийт 400 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Эдгээрээс талыг нь эзэмшигчид татвараа төлсөн байна. Иймд татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэлд замын цагдаа нар камер ашиглан хяналт тавихаар болсон талаар өнөөдөр мэдээллээ. Хэрэв та дээр дурдсан дөрвөн төрлийн төлбөрийг төлөөгүй бол таны гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээх ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ.
Машинаа ломбарданд тавьсан, журмын хашаанд орхичихсон, хөдөө эсвэл гадаадад удаан хугацаагаар амьдарсан иргэд ийм зөрчил гаргадаг. Тухайн тээврийн хэрэгсэл онц ноцтой зөрчил гаргахгүй, замын цагдаагийн хараа хяналтад өртөхгүй л бол хөдөлгөөнд оролцоод л байгаа юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн Ш.Ганхөлөг “Бид тээврийн хэрэгслийн бүртгэлийг төрийн байгууллагын дундын сангаас шүүн, зөрчил гаргасан жолоочийн хаягаар торгуулийн хуудас илгээдэг болоод гурван жил өнгөрлөө. Цаашид маршрутын камеруудаа ашиглан, тухайн тээврийн хэрэгсэл үзлэгт орсон, татвараа төлсөн, жолоочийн хариуцлагын даатгалдаа даатгуулсан эсэхийг шалгана.
2014, 2015 онд бид нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог тээврийн хэрэгслийн тоог гаргахад 320-350 мянга байсан. Гэтэл 310 мянган машины жолооч жилийн татвараа хураалгасан байдаг. Тэгэхээр 20-30 мянган тээврийн хэрэгслийг үзлэг, оношлогоонд хамруулдаггүй, татвар төлдөггүй гэсэн үг юм. Эдгээрээс 4000 орчим тээврийн хэрэгслийн төлбөр, татварыг сүүлийн гурван жилийн турш төлөөгүй тул тэдгээр машиныг эрэн сурвалжлах, жолоочоор нь нөхөж төлүүлэх арга хэмжээ авна. Машинаа ломбарданд тавьсан, журмын хашаанд орхичихсон, хөдөө эсвэл гадаадад удаан хугацаагаар амьдарсан иргэд ийм зөрчил гаргадаг. Тухайн тээврийн хэрэгсэл онц ноцтой зөрчил гаргахгүй, замын цагдаагийн хараа хяналтад өртөхгүй л бол хөдөлгөөнд оролцоод л байгаа юм.
Эдгээр тээврийн хэрэгслийг эзэмшигчдэд ЗЦГ болон татварын алба хариуцлага тооцох эрхтэй. Бидний зүгээс ”Зөрчил илрүүлэх төхөөрөмж болон дугаар бүртгэгч камераа ашиглан татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол дүрс бичлэг, зургаар баталгаажуулах үүрэгтэй” гэв.