Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2014 оны 11 дүгээр сараас хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, богино хугацаат Засгийн Газрын Үнэт Цаас /ЗГҮЦ/-ыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан дахин арилжаалах болсон юм. Хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог Засгийн газрын аливаа өрийн бичиг, үнэт цаас нь олон талын давуу талтай.
Тухайлбал холбогдох хэд хэдэн хуулийн зүйл заалтын дагуу ЗГҮЦ-ны төлбөр, хүү нь татвараас чөлөөлөгдөх орлогод тооцогдож байна. Мөн хөрвөх чадвартай тул хугацаа нь дуусахаас өмнө аливаа торгуульгүйгээр бусад этгээдэд худалдах, бэлэглэх, барьцаалах зэрэг боломжуудыг нээж өгчээ. Энэ нь ч арилжаалагдаж эхэлснээсээ хойш эрэлт өндөртэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн нэгд зүй ёсоор нэрлэгдэх гол шалтгаан болж байна.
Хамгийн сүүлийн буюу 2016 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар статистик мэдээллүүдээс харвал Монголын Хөрөнгийн биржийн нийт арилжааны дийлэнх буюу 93 хувийг ЗГҮЦ-ны арилжаа дангаараа бүрдүүлжээ. Үүнээс гадна дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын ЗГҮЦ-ны хугацаа бүрээр өгөөжийн мэдээллийг авах, судалгаа хийх, уг мэдээлэлдээ үндэслэн хөрөнгө оруулалт хийхэд дөхөм болох үүднээс Монгол банк, Сангийн яам хамтран 2015 оны 9 дүгээр сараас "Bloomberg Terminal"-д төгрөгийн өгөөжийн муруйг албан ёсоор байршуулах болсон юм.
Ингэснээр өгөөжийн муруй буюу тухайн зах зээлд арилжаалагдаж байгаа, хугацаагаараа ялгаатай тогтмол орлоготой үнэт цаасны өгөөжүүдийг нэгтгэн харуулсан график дүрслэлийг тогтмол хүлээн авдаг болоод байна. Өөрөөр хэлбэл өгөөж-хугацааны хамаарал буюу ижил төрлийн үнэт цаасны өгөөжийн хүү үнэт цаасны хугацаанаас хамааран хэрхэн ялгаатай тогтож байгааг харах боломж нээгдсэн гэсэн үг юм.
Энэ нь компаниудад санхүүгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргахад зах зээлийн жишиг хүү болох, шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийг босгоход нь эерэгээр нөлөөлөх зэрэг давуу талтай гэдгийг Монгол банкнаас онцолж байна. Мөн өгөөжийн муруйн ерөнхий хэлбэр нь хөрөнгө оруулагчдын зах зээлийн ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг өгдөг аж. Монгол Улсын ЗГҮЦ-ны төгрөгийн өгөөжийн муруйг харвал хэвийн буюу богино хугацаат үнэт цаасны өгөөж бага, урт хугацаат үнэт цаасны өгөөж өндөр байгааг харж болохоор байна.
Энэ нь эдийн засаг ирээдүйд өсөн тэлж, энэхүү өсөлт нь өндөр инфляцийг авчрах тул хүү өсөх хүлээлт хөрөнгө оруулагчдад байгааг илтгэж байгаа юм.
Одоогоор Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Хаан банк, Капитал банк, Хас банк, Голомт банкууд тус тус ЗГҮЦ-ны худалдах, худалдан авах үнэ болон өгөөжийг гурван хугацааны төрлөөр зах зээлд санал болгож, ЗГҮЦ-ны хоёрдогч захын арилжаанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Б.Батманлай