2016 оны эмэгтэй үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх цор ганц тоглолт өчигдөр болж Д.Ганзулаар ахлуулсан Дархан ШУТИС баг хүрэл медалийн болзол хангалаа.
Энэ жилийн хувьд эмэгтэй үндэсний супер лигт драфт явуулсан баг тамирчдыг жигд хуваасан учир багуудын өрсөлдөөн ширүүн болсон юм.
"Дархан ШУТИС" багийн хувьд плей-оффийн эхний шатанд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчдад 2-1 харьцаатай хожигдсон. Ховд Мон-Алтиус багийн хувьд МУИС баг тамирчдад мөн л 2-1-ээр хожигдож хүрлийн төлөө тоглох болсон юм.
Багуудын эхний хагас тун тэнцүү өрнөж 22-21-ээр "Ховд Мон-Алтуис" баг тэргүүлсэн.
Гэхдээ тоглолтын гуравдугаар үед "Дархан ШУТИС" багийн баг тамирчид илүү байснаар оноог 10 болгон холдуулсан. Улмаар дөрөвдүгээр үед энэ давамгайллаа хадгалсаар 72-64-ын харьцаатай өрсөлдөгчөө буулган авч хүрэл медалийн эзэд боллоо.
Тэднээс багийн лидер ОУХМ Д.Ганзул багаа тэргүүлж 21 оноо 6 самбар 6 оновчтой дамжуулалт, Б.Ундрах 20 оноо,З.Цолмон 10 оноо, А.Маамуу 9 оноо 15 самбараар багтаа тусалсан байна.
Харин улирлыг дөрөвдүгээр байраар өндөрлүүлж буй "Ховд Мон-Алтиус" багаас А.Цацрал 12 оноо 7 самбар М.Майжаргал 11 оноо, А.Сумьяадорж 10,. Б.Баянжаргал 10 оноо авсан хангалтгүй байлаа.
Эмэгтэй үндэсний лигийн аваргын төлөөх цуврал хоёр дахь тоглолт маргааш 17.00 цагаас МУИС Үндэсний биеийн тамирын дээд сургуулиудын хооронд болно.