Үндэсний аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд боллоо.
Хожлын харьцаа 1:1-ээр тэнцээд байсан тоглолтын эхний үед Хүлэгүүд тун сайн эхлэл хийж Б.Билгүүн болон Н.Золжаргал нарын довтолгоо амжилттай болж байснаар 26:22-оор Хүлэгүүд илүүрхсэн.
Хоёрдугаар үед Харцага багийн алсын зайн шидэлтүүд байндаа тусаж тэр дундаа багийн хамгаалан тоглогч Райн Кесиковскийгийн хоёр дараалан шидэлт багтаа сэргэлт авчирч эхний хагас 47:39-өөр Харцага баг илүүрхэн завсарласан юм.
Гуравдугаар үед тэнцэж өндөрлөсөн хоёр багийн тоглолт шийдвэрлэх үеийн эцсийн секунд хүртэл өрнөж тоглолтын тооны харьцаа 99:97 байхад Хүлэгүүд багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн хоёр торгуулийн шидэлтээ алджээ.
Улмаар 100:97 харьцаатай "Альянс Тех Харцага" баг хожсноор үндэсний аваргын цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ.
Энэ өдөр хоёр баг аль аль нь самбараас бөмбөг авалт тэнцүү байсан бол бөмбөг алдалтыг Хүлэгүүд 26 удаа Харцага баг 22 удаа хийсэн юм.
Харцага багаа Карл Блейр ээлжит удаагаа багаа тэргүүлэн 30 оноо 11 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Райн Кесиковский 22 оноо 8 самбар, ОУХМ Б.Одбаяр 17 оноо 14 самбар, Тийнг Акол 14 оноог тус тус авсан.
Харин хожигдол хүлээсэн Хүлэгүүд багаас багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн 34 оноо 9 самбараас бөмбөг авалт, Корбин 22 оноо 10 оновчтой дамжуулалт, Н.Золжаргал 17 оноо, Харрис 17 оноо авлаа.
Үндэсний аваргын цувралын дөрөв дэх тоглолт Лхагва гарагийн 19,00 цагаас Спортын төв ордонд болно.