Ойрын хугацаанд Санкт-Петербург хотноо бараа-түүхий эдийн биржийг ОХУ-ын засаг захиргаа нээхээр төлөвлөж байгаа тухай “Российская газета” мэдээллээ. Уг бирж “Урал” маркийн газрын тос борлуулах бөгөөд тооцоог гүйцэтгэхдээ доллараас татгалзах юм байна.
Зах зээлийн оролцогчидтой хэлэлцээр явуулж байгаа бөгөөд “Шударгаар, ил тод байдалд газрын тосыг үнэлэх болно” хэмээн тус биржийн ерөнхийлөгч А.Рыбников онцолжээ. Чанарын хувьд муу гэж тооцогддог “Урал” маркийн газрын тосыг борлуулснаар үнийн механизмыг сайжруулж, үндэсний компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Арилжааны фьючерс буюу суурь хөрөнгийг худалдан авах, борлуулах гэрээнд “Лукойл”, “Роснефть” болон “Газпром нефть” компаниуд тааламжтай хандаж байгаа бөгөөд нээлт хийхээс өмнө хуулинд өөрчлөлт оруулах бололтой.
Тус биржийн албан ёсны сайт дээр мэдээлснээр 720 мянган баррель газрын тос нийлүүлэх боломжтой гэнэ. Эхэн үедээ ам.доллараар арилжаагаа явуулах ч аажмаар татгалзах аж. “Урал” маркийн газрын тосны дундаж үнэ 2016 оны оны эхний хоёр сарын байдлаар 29.69 ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ нь 2015 оны эхний хоёр сарын байдалтай харьцуулахад 1.7 дахин бага үнэлгээ юм.
Эх сурвалж: “Российская газета”