1999 оны аравдугаар сард АНУ-ын иргэн Алекс Лоу, Дэвид Брижес нар Гамилайн нурууны найман мянган метрийн өндөр Шишабангма оргилд авиралт хийхээр гарчээ. Авиралтын үеэр тэд их хэмжээний цасанд боогдсон байна. Тэдэнтэй холбоо ч тасарсан аж.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Шишабангма оргилд авирсан хоёр уулчид тамирчдын цогцсыг олсон байна. Тэдгээр цогцосыг өмссөн хувцас, бэхлэлт зэргээр төрөл садан нь танижээ. 40 настай Алекс Лоу дэлхийн хамгийн шилдэг уулчдын нэг хэмээн тооцогддог байсан юм. Тэрээр ууланд хашигдсан хүмүүст нэг бус удаа тусалсан гэдэг.
Тамирчны бэлэвсэн гэргий нөхрийнх нь цогцсыг олсонд талархсанаа илэрхийлсэн аж. Тэрээр нөхрийн найз Анкерын хамт Лоугийн нэрэмжит санд байгуулж соёл иргэншлээс хол газар амьдардаг хүмүүст тусалдаг юм.
Эх сурвалж: “The Guardian”