-Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байсныг бид мэднэ. Та дунд сургуульд ямар хүүхэд байв?
-Миний төгссөн сургууль Дундговь аймгийн улсын тэргүүний нэгдүгээр арван жилийн сургууль. Нэг ч сайн авдаггүй, таван онцын эзэн, аав ээжийгээ баярлуулсан, айлын том охин байлаа. Аав ээж үргэлж урам өгдөг байсан нь хамгийн том шагнал байсан. Тэдний, болон багш нарын урмын үг, үлгэр дууриал сургуулиа төгсөхөд, сурлагаараа нэгт жагсахад хамгийн их нөлөөлсөн санагддаг.
Хүн урмын амьтан. Байгаль дэлхий зүлэг ногоог бороо хураар тэтгэдэг шиг урам авсан хүүхэд ирээдүйд болон өөртөө итгэлтэй хүн болдог гэж боддог. Математикийн улсын олимпиадад оролцохоор УБ руу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бид хоёр ирж байлаа. Тэр Увсаас, би Дундговиос оролцсон. Улсын хэмжээний тооны олимпиадад хөдөөнөөс ганцхан эмэгтэй сурагч оролцсон нь би.
Манай тооны багш н.Түвдэн “Математика в школе”, “Квант” сэтгүүлийг Оросоос захиж авчруулан, тоог нь биднээр бодуулдаг байлаа. Одоо ч надад тэр сэтгүүл бий. Социалист орнуудын хүүхдүүдийн дунд уран бодлогын уралдаан зарлахад миний бодлого хэд хэдэн удаа шилдгүүдэд шалгарсныг мартдаггүй юм. Тэгэхэд одоогийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Их сургуулийн математикийн багш байсан. Тэр үедээ надад талархал илэрхийлсэн нь их урам өгсөн. Бидэнд компьютер байсан биш хүүхдүүд зав гарвал ном уншдаг, шатар тоглодог байлаа. Сүүлд шатрын спортын мастер болоход энэ маань их хэрэг болсон.
Дараа нь Оросын холбооны улсын Новосибирск хотын цахилгаан техникийн их сургуульд удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгссөн.
-Удирдлагын автоматжуулсан систем гэдэг анги сонгохдоо компьютерийн инженер болно гэдгээ мэдэж байв уу?
-Тэр үед компьютерийн программист цоо шинэ мэргэжил байсан. Өнөөдрийн Мicrosoft, Аpple, Samsung үүсэх суурь тавигдаж байсан үе юм. Эдийн засагч болох хүсэлтэй байсан ч аав ээжтэйгээ зөвлөлдөж, ирсэн хувиараас энэ ангийг сонгосон. Тэр үед бид том дэлгэцний ард суугаад алгоритмаа зохиож, фортран хэлээр программ бичдэг байлаа.
Тухайн үед Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг төгсөх нь нэр төрийн хэрэг, бахархал байсан. Новосибирскээс ажилчид биш эрдэмтэд төрдөг гэдэг үг ч бий. Манай сургуульд аймаг, нийслэлээс шилдэг хүүхдүүд ирдэг байсан ч шалгуур маш өндөр. Хичээл хүнд, хоёрдугаар курсээ төгсч нэг амьсгаа авч байсан юм. Шинэ жил болохоор мөсөн хотхоныг төгс утгаар нь хийнэ. Новосибирскт өвөлдөө -30-40 хэм хүрнэ. Ер нь оюутан нас хүний алтан үе шүү. Одоо болтол НЭТИ төгсөгчид маань жил бүрийн 11 сарын 26-нд уулздаг.
-Таны аав гучин жилийн өмнө компьютер хэрэглээ маш өргөн хүрээнд тархана гэдгийг яаж мэдсэн юм бол?
-Аав маань их мундаг эдийн засагч, номын хүн байсан юм. Нэгдлийн дарга, аймгийн орлогч дарга хийж байсан. Олонтойгоо ойр, хүнд тусархаг, нэг зангаараа хүн байсан. Есдүгээр ангид байхад аав намайг “Эрдэнэт” үйлдвэр рүү дагуулж яван, удирдлагын системийг үзүүлсэн болохоор би компьютер, удирдлагын системийн ерөнхий ойлголттой болсон.
Компьютерын програм хангамж их ирээдүйтэй, хэрэгтэй мэргэжил болно гэдгийг аав аль 1986 онд олж харсан гэхээр сонин. УИХ-ын Тамгын газрын анхны дотоод болон интернэт сүлжээг суурилуулцаж, 1995 онд төрийн байгууллагуудын дунд вэб хуудасны уралдаан зарлахад Их хурлын анхны веб хуудсыг хийж шалгарч байсан юм. Тэр үед хамгийн анх Монголд интернэт сүлжээг Датаком компани оруулж ирж байлаа.
-Тоочин хүүхдүүд ер нь дуугүй, даруухан байдаг.
-Би эсрэгээрээ байсан. Шилдэг пионеруудын тавдугаар чуулган болоход аймгаа төлөөлөн нийслэлд ирж байлаа. Багадаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан нь надад хэрэг болж, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллахад тус болсон. Бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн дарга байлаа. Спортын уралдаан тэмцээнээс ч хоцордоггүй охин байсан.