Турк улсын Истанбул хотод энэ сарын 6-8-нд олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сүүлчийн тэмцээн болно.
Тэмцээний жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгох юм.
Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээнд Монголын гурван бөх өрсөлдөнө.
Эрэгтэй чөлөөт бөхийн 97кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдахаар болжээ.
Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар Истанбулыг зорилоо.