"Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадамд Оросын Холбооны Буриад Улсын Хоц.Намсраевын нэрэмжит драмын театрын бүтээл “Ромео Жульетта” болон “Өвгөн тэнгис хоёр” жүжгүүд өрсөлдөж байна.
Тус театрын захиргааны хүсэлтээр наадмын драмын жүжгийн төрлийг шүүх шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөвдүгээр сарын 26-29-нд Улаан-Үүд хотыг зориод иржээ.
Уг айлчлалын зорилго нь “Гэгээн Муза” 13 наадмын драмын жүжгийн төрөлд өрсөлдөж буй “Ромео Жульетта” жүжгийн хоёр дахь шатны үзлэг юм.
Энэ жилийн хувьд драмын болон нэг хүний жүжгийн төрөлд дараах уран бүтээлчид нэр
дэвшээд байна. Үүнд:
Драмын жүжгийн төрөл
- Шилдэг найруулагч номинацид “Ромео Жульетта” жүжгээр Сойжин Жамбалова
- Шилдэг хөгжмийн зохиолч номинацид “Ромео Жульетта” жүжгээр Анастасия Дружинина, Сойжин Жамбалова
- Шилдэг тайзны зураач номинацид “Ромео Жульетта” жүжгээр Геннадий Скоморохов
- Шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр Зорикто Цыбендоржиев
- Шилдэг эмэгтэй гол дүр номинацид “Ромео Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр Ольга Ранжилова
- Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид “Ромео Жульетта” жүжгийн Капульеттын дүрээр Цынге Ломбоев
- Шилдэг эмэгтэй туслах дүр номинацид “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр Дарима Тулохонова
Нэг хүний жүжгийн төрөл
- Шилдэг найруулагч номинацид “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Олег Юмов
- Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Баста Цыденов тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.
Буриадын театрын уран бүтээлчид “Гэгээн Муза” наадамд хоёр дахь удаагаа оролцож
байгаа бөгөөд 12 дахь наадмаас “Өнгөрсөн цагийн салхи” бүтээлээр хөгжимт жүжгийн
төрлийн шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байжээ.
Наадмын улаан хивсний баяр, шагнал гардуулал ёслолын ажиллагаа тавдугаар сарын 07-нд УДЭТ-ын тайзнаа болно.