Казахстан улсын Павлодор хотод залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын гурван боксчин өчигдөр рингэд эхний тулаанаа хийсэн.
52кг-д Ц.Мөнхбаатар Ираны Али Хабибинезхад хоёрдугаар үе эхлээд 1:27 секундэд техникийн илт давуугаар ялжээ. Түүний талаар Азийн боксын холбооны албан ёсны хуудсанд "Монгол Улсын залуучуудын улсын аварга Цагаанбаатарын Мөнхбаатар долоо хоногт 25 цагийн бэлтгэл хийдэг. 16 настай авьяаслаг боксчин Ираны Али Хабибинезхадын эсрэг маш өвөрмөц хэв маяг бүхий тоглолт үзүүллээ" хэмээн онцлон бичсэн байлаа.
60кг-д Д.Эрхэмбаяр Туркменстаны Бердибаевд, 64кг-д Б.Сүххуяг Киргизстаны Иличбек Уулуд тус тус ялагджээ.
Монголын таван боксчин залуучуудын ААШТ-д тулалдснаас Ц.Мөнхбаатар, Э.Цэндсүрэн нар медалийн төлөө шалгарч үлдэж гурван боксчин тэмцээнээ дуусгаад байна.