Нэгтгэн нийлүүлэх сэдэл багатай боловч Беларусь, Бруней, Камбож, Лаос, Оросын удирдлага юуны төлөө нэгдэнэ вэ?
Эдгээр улсыг өмнөд Хятадын тэнгис дэх байр сууринд нь дэмжлэг үзүүлэхийг Бээжин уриалжээ. Тэнгисийн газар нутгийн маргаан хоёр талт хэлэлцээрээр шийдэгдэх учиртай. Үгүй бол Бээжингийн хууль бус үйлдлийн эсрэг Филиппиний үүсгэсэн арбитрын хэргийн дагуу шийдэгдэх эсэх асуудалд дэмжлэг үзүүлэхийг Бээжин хүссэн байна. Энэ санаандгүй тохиолдол биш. Филиппиний зарга шүүхээр шийдэгдэхэд хэдэн сар шаардагдана. Харин уг маргааныг таслах эрх Гаагийн арбитрын шүүхэд байхгүй хэмээн үзэж буй орнуудыг ятгахаар Бээжин цаг алдалгүй хөдөлж эхлээд буй.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хятадын Гадаад хэргийн овжин сайд Ван И улсынхаа эрх ашигт нийцүүлэн Зүүн Өмнөд Азийг талцуулах зорилготой Бруней, Камбож, Лаос зэрэг оронд хийсэн айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд нарт нь ихээхэн тал олжээ. Харин хамгийн сүүлд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-ын оролцоог эсэргүүцэж буй Хятадын байр суурийг дэмжиж байгаагаа мэдэгдээд байна.
Тус тэнгис дэх маргаантай хад дээр Хятадын барьж буй цэргийн байгууламж, хиймэл арлууд нь ихээхэн хэл ам дагуулж, олон улсын анхаарлыг татаад байгаа билээ. Гэвч дэлхийн худалдааны гол зам, газрын тос, байгалийн хий, загас агнуурын бүтээгдэхүүнээр баялаг энэ усан орон зайд илүүрхэхийн төлөөх стратегийн нэн чухал хэсэг нь дипломат бодлого юм.
Филиппиний арбитрын хэргийг тойрсон пи-арын далд тэмцэл Бээжингийн бодлого тодорхойлогчид Гаагийн шүүхийг үл тоосноороо олон улсын хууль журмыг уландаа гишгэсэн луйварчин мэт харагдах вий гэсэн айдаст автсан байгааг илтгэнэ. Өмнөд Хятадын тэнгист өөрийн тогтоосон зааглах шугамынхаа дагуу газар нутгийг нь эзэмших түүхэн эрхтэй хэмээн Бээжин үзэж буй. Гэвч үүнийг олон улсын хууль эрх зүйд нийцэхгүй хэмээн Филиппин эсэргүүцэж байгаа билээ. Хятадын зааглах шугам нь мөн Бруней, Малайз, Тайвань, Вьетнамд хамаарах усан нутаг дэвсгэрээс ч авсан хэмээн Манила үзэж буй билээ.
Хэдийгээр шүүгчид Өмнөд Хятадын тэнгист хэн ноёрхох тухай асуудлыг хөндөхгүй ч шийдвэр Филиппиний талд гарвал Хятадын нотолгоо ямар ч ач холбогдолгүй болно. Хятадын огцом тэлэлтийг анхааралтай ажиглаж буй АНУ, Европын холбооны байр суурь Манилын талд байгаа. Тэгвэл Хятад өөрийн талд дэмжигчдээ нэгтгэхийн зэрэгцээ бөмбөг залах боломжтой болзошгүй эсэргүүцэгчдийн байр суурийг зөөллөхөөр дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт амалж байна.
Зөвхөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, зохицуулах үүрэгтэй Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг байгуулах Хятадын хүсэл Өмнөд Хятадын тэнгисийн асуудалд тээглэн, гишүүдийг хуваагдуулаад байгаа юм. Гэхдээ уг оролдлого амжилттай биелнэ гэдэгт бүс нутгийн дипломатууд түгшиж буй. Хятадын Гадаад хэргийн сайд Бруней, Лаос, Камбожид айлчилсныхаа дараа “явцуу” үйл хэргийн эсрэг байр суурьтай эдгээр оронтой Бээжин зөвшилцөлд хүрч чадсан хэмээн мэдэгдсэн нь Филиппиний эсэргүүцлийг эерүүлэх алхам болсон юм.
Хятадын хөрөнгө оруулалтаас хамааралтай оршдог Лаос, Камбож нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад тэнгисийн маргааны асуудлаар хэт хатуу байр суурь баримтлахаас олон жилийн турш сэргийлж, зөөлрүүлж ирсэн. Гэвч газрын тосны баялаг нөөцтэй ч дэлхийн зах зээл дээрх таваарын үнийн уналтаас болж хүндхэн байгаа Бруней Хятадад өмнөх шигээ дэндүү нээлттэй хандахгүй байна.
Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий орны нэг Индонези улс маргаанаас хол байхыг хамаг чадлаараа хичээж байна. Хууль бус загасчлалын улмаас Хятадын эргийн хамгаалалтынхантай дэгдээсэн саяхны маргаан нь Хятадын геостратегийн хэт санаархалтай хамааралгүй хэмээн мэдэгдэж байна.
Энэ бол тус улсын хувьд таатай мэдээ. Зүүн өмнөд Азийн бүс дэх Хятадын хөршүүдийн хуваагдсанаар Өмнөд Хятадын тэнгис дэх нисэх, буух зурвасаас эхлээд радарын станц зэрэг цэргийн зориулалттай байгууламжууд барих замаар тэнгисийн фактуудыг өөрчлөх асуудал нээлттэй болж байна.
Бээжингийн санаархал эрсдэл дагуулж буйг илтгэх дараагийн асуудал нь 2012 онд Филиппиний мэдлээс авсан Скарборо арал. Тиймээс Бээжингийн байгууламж барих дараагийн бай нь Скарборо хэмээн шуугиж байна.
Манилаас төдий л холгүй орших уг аралд Хятад бүтээн байгуулалт эхлүүлэхийг санаархваас АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх “Усан замын эрх чөлөө” ажиллагаагаа улам өргөжүүлэх, эс бөгөөс цэргийн хүчнийхээ сүрийг харуулах замаар хариу шахалт үзүүлэх болно. Гэхдээ Бээжин сөрөг байр суурийг зөөллөх, статус квотоо цаг алдалгүй өөрчлөх замаар тус тэнгис дэх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж буй.
Бен Бланд