Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг энэ онд 5.3 хувиар өсч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны хоёрыг бүрдүүлэх хүлээлттэй байна гэж Олон Улсын Валютын Сангийн шинжээчид дүгнэсэн байна.
Олон Улсын Валютын Сангаас танилцуулсан тайланд тусгаснаар өсөлтийн хурд бага зэрэг саарсан ч Ази нь дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр хэвээр байгаа юм. Ерөнхийд нь бүсийн хэмжээнд авч үзвэл гадаад эрэлт суларсан ч дотоодын хэрэглээ өсч, ажилгүйдлийн түвшин буурч байна.
Түүнчлэн газрын тосны ханш сулрахтай зэрэгцэн цөөнгүй оронд макро эдийн засгийн түвшинд бизнесүүдийг дэмжих бодлого баримталсан нь сайнаар нөлөөлжээ. Харин улсаар нь салгаж үзвэл бүсийн тэргүүлэх эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх оны 6.9 хувиас буурч, 6.5 хувь болох хүлээлттэй байна.
Мөн БНХАУ-ын эдийн засгийн бүтцийг шинэчлэх бодлоготой холбоотой өсөлт удааширч 2017 онд 6.2 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин хүн амын тоогоор БНХАУ-ын дараа бичигдэх Энэтхэгийн эдийн засаг 7.5 хувиар өсөх хүлээлттэй байна.
Газрын тосны ханш унасан нь шатахууны үнийг бууруулж Энэтхэгийн эдийн засагт томоохон дэмжлэг болсон аж. Харин Монгол Улсын хувьд энэ оны эдийн засгийн өсөлт нэг хувьд хүрэхгүй гэж дүгнэсэн байна.
Б.Дашням