Техас мужийн сенатч Тед Круз Индиана муж дахь сунгааны үеэр цаашид Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах сунгаанд өрсөлдөхөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
"Ялалтад хүргэх зам нээлттэй байх цагт өрсөлдсөн хэвээр байх болно гэж өмнө нь би хэлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ зам хаалттай болсныг хэлэх хэрэгтэй боллоо" хэмээн Круз хэлжээ.
Тед Круз Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трампын гол өрсөлдөгч билээ. Тэрбээр Бүгд найрамдах намын сунгаанд ихэвчлэн хоёрдугаар байранд бичигдэж байв. Круз өрсөлдөөнөөс гарснаар тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх Трампад очих нь тодорхой болж байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп зүүн хойд хэсэгт орших таван мужид болсон сунгаанд ялалт байгуулж, Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ.