Үндсэн хуулийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.
- 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт,
- 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цэцийн дүгнгэлтийг хүлээн авч, жагсаалтаар УИХ болдог явдлыг халах нь зөв гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гишүүд дотроо бодсоноос өөр зүйл ярьж байгаад гайхаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Үндсэн уулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг дунд суудлын хуралдааан нь няцаалаа гээд уг нь их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх шүү дээ. Гэтэл дунд шатандаа хүчингүй болгосныг хуульчид тайлбарлаж чадахгүй байна. Цэц МАН-ын захиалгаар тавдугаар дүгнэлтээ гаргасанд харамсаж байна. МАН олонх байхдаа сонгуулийн холимог хууль хэрэгтэй гээд баталсан атлаа одоо энэ хуулиа өөрчөх гэж байна. Хамгийн төлөвшөөгүй нам нь МАН юм байна гэв.
Цэц унасан нэр хүндээ өмгөхийн тулд л Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
Гишүүд цэцийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Холимог тогтолцооны давуу талууд бий. Хэрэв бид энэ системийг халвал нэг алхам ухарна шүү. Мажоритар тогтолцоог авбал эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд энэ танхимын босгыг алхаж орж ирж чадахгүй. Далимаар нь та нар УИХ-д сонгогдох эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах талаар ярьж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Бид үүнийг хүчтэй эсэргүүцнэ.
УИХ-ын дарга З.Энхболд: Эрэгтэй гишүүд тийм асуудал яриагүй. Бид тийм арга ядсан улс биш. Чуулган дээр хардлага ярихгүй шүү.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүмүүс муу ажиллаагүй. Зарим нь байнгын хороо даргалан, сайд ч боллоо. Цэцийн дүгнэлтийг аль нэг намынх гэж хардаж байна. Цэц унасан нэр хүндээ өмгөхийн тулд л Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Л.Цог: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахаас өөр зам байхгүй. Р.Гогчингдоржоо та Үндсэн хууль батлалцсан хүн, Цэцийн дарга болох гэж байгаа атлаа яагаад буруу яриад байна. Цэц хоёр өөр дүгнэлт гаргаагүй шүү дээ. Өмнөх шийдвэрүүдийг нь сайн ух. Гэтэл хоёр нүүртэй гэж худлаа ярьж болохгүй. Улс төрийн захиалгат ажил биш шүү.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол бид цаг алдана. Сонгууль хойшилно. АН-ынхан та нар дөрвөн жил энэ төрийг самарлаа. Та нар баяжсан байж болно. Гараад явчих байх. Үр ач чинь энд үлдэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд: Сонгууль болдгоороо болно. Энэ бол АН-ын ч, УИХ-ын ч байр суурь.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хуульч Чимид агсан “Хууль төрийг гацаадаггүй. Хүн төрийг гацаадаг” гэсэн юм шүү. Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд Р.Гончигдорж гишүүн би оролцохгүй гээд гараад явсан. Цэц нийгмийг тогтворгүй байдал руу түлхдэг боллоо.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Уг нь би сонгуулийн холимог системийг дэмждэг. Энэ систем шинэ, залуу намуудад их ээлтэй. Гэвч жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон гишүүдийн нэр хүнд нийгэмд уначихлаа. Манай намд ашигтай гээд би энэ системийг хамгаалахгүй. Нэр дэвшигчид хэдийнэ тодорхой болсон байх ёстой атал одоо ч тодорхойгүй байна. Хүндрэлтэй байдал руу оруулж байна. Хэрэв сонгууль хойшлох дээрээ тулвал би Үндсэн хууль зөрчиж чадахгүй. Гишүүний бүрэн эрхээсээ татгалзана.