УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 51 гишүүн оролцов. Санал хураалт явуулахад, 51 гишүүний дийлэнх нь УИХ-аас батлах тогтоолын төслийг зөвшөөрөн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа.
Ингэснээр одоогийн УИХ-ын 28 гишүүн хэрхэх вэ гэж УИХ-ын гишүүн Б.Даваасүрэн тодруулахад, УИХ-ын дарга З.Энхболд тэдний бүрэн эрх хүчинтэй хэвээр байгаа гэв.
Ямартаа ч Сонгуулийн тухай хууль дахь хувь тэнцүүлсэн гэдэг бүх үгийг хасахаар боллоо. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэн даруй оруулж ирэхийг УИХ-ын дарга үүрэг болгосноор чуулган өндөрлөв.
Санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл, С.Одонтуяа нар татгалзсан санал өгсөн бол хоёр гишүүн санал өгөхөөс түдгэлзсэн юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эндээс үзнэ үү.