Өчигдөр буюу 2016 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед буюу 15:58 цагт 60 зангилаа орчим хурд дээр чиглэл алдсаны улмаас хөөрөлтийг зогсоож, техникийн үзлэг хийх шаардлагатай болжээ.
Боинг 737-800 агаарын хөлөгт үргэлжлүүлэн техник үйлчилгээ хийхээр болсон учраас зорчигчдыг Улаанбаатар хот руу Аэромонголиа компанийн МО84, МО100 дугаарын онгоцоор ирүүлсэн байна. Эхний 45 зорчигч өглөөний 05:45 цагт, дараагийн 42 зорчигч 08:45 цагт хотод газарджээ.
МИАТ ХК-ийн нислэг, техникийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Ганболд, нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер Ч.Нямсайхан нарын хэлснээр онгоцонд 23-26 жил ниссэн туршлагатай нисгэгчид ажиллаж байсан аж.
Ингээд нислэг саатсаны улмаас өчигдөр Ховд аймагт техникийн үзлэг хийх багийнхан очсон байна. Одоо хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэгүүд хийгдэж байгаа бөгөөд техникийн дүгнэлт гарах хараахан болоогүй байгаа аж.
Тиймээс дүгнэлт гарах хүртэл бага оврын онгоц Ховд аймаг руу нислэг үйлдэхээр болжээ.
Гэрэл зургийг: MPA