МҮСБХ-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөө тоглолт өнөөдөр явагдана.
Хүрэл медалийн төлөө Баянгол Сентоза Ирвэс-Төв аймгийн Төв ургац баг өнөөдөр Спортын төв ордонд 20:30 цагт тоглоно.
Улирлын тоглолтод Баянгол Сентоза Ирвэс-Төв ургац баг гурван удаа таарч тоглосон.
Эхний тоглолтод Төв ургац 102:96-аар хожсон бол хоёр дахиа таарахад 97:91-ээр хожлоо баталгаажуулсан. Гурав дахь тоглолтод 119:89-аар Ирвэсүүд баг даагаа нэхжээ.
Баянгол Сентоза Ирвэсүүд багийн легионер тоглогч Майк Андерсон, Бревер нар нутаг буцсан учир багийн үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.
Төв ургац багийн хувьд улирлын шилдэг легионер тоглогч Крис Жонес буцаж хоёр легионер тоглогч үлдсэн байгаа. Б.Тамжид гэмтэлтэй байгаа учраас өнөөдрийн тоглолтод оролцохгүй юм байна.