Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг. Тэгвэл Монгол эм импекс концерн шилдэг 100 компанийн нэгээр шалгараад байгаа билээ. Уг компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг 4-р сарын 29-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн. Энэ үеэр “Хепатит С вирүсийн эмчилгээний менежментийн шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулж тус компанийн урилгаар Олон улсын Элэг шилжүүлэн суулгах төвийн ерөнхийлөгч, АНУ-ын Трансплантацын нийгэмлэгийн шилдэг эмчийн шагналын эзэн, Mayo клиникийн Анагаах Ухааны профессор, Эмч нарын Royal коллежийн зөвлөлийн гишүүн Доктор Майкл Чарлтон оролцлоо. Монголын элэгний эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн эмчилгээний чиг хандлагын талаар илтгэл тавьсан. Арга хэмжээний үеэр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан АНУ-ын “Mylan” компаний элэгний С вирүсийг эмчлэх LEDVIR бүтээгдэхүүний албан ёсны нээлтийг хийсэн явдал байв. Монгол Улсын хэмжээнд элэгний С вирүсээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэх болсон. Тэгвэл элэгний өвчлөлийн талаар судалгаа, шинжилгээ хийдэг цөөн эрдэмтний нэг болох академич Б.Цэрэндаштай энэ үеэр ярилцлаа.
-Сүүлийн үед Монгол Улсад элэгний С вирүсын өвчлөл аюулын харанга дэлдэж байна гэж ярих боллоо. Өмнө нь элэгний өвчлөл хэр байдаг байсан юм бол. Элэгний С вирүсийн өвчлөл нь мэдээж бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүн, орчин нөхцөл нөлөөлж байна уу?
-Хүний сэтгэл зүйд “Элэгний С вирүс гэж айхтар өвчин байна” гэсэн ойлголт бий болчихсон. Элэгний нийт өвчлөлийн 90 хувь нь С вирусээс болж байна гэж ярьдаг. Гэхдээ ингэж хамаагүй ярьж болмооргүй байгаа юм. Монгол Эм Импэкс Концерны урилгаар гадаадын эрдэмтэд ирсэн байна. Тэдэнтэй уулзаад “С вирүсийг идэвхжүүлдэг түүнд нөлөөлдөг хүчин зүйлийг ярих хэрэгтэй байна” гэхэд зөв зүйтэй гэж байсан. Элэгний С вирүс хаанаас үүсэв, хэн үүсгэв гээд бид дайсан олох гээд байдаг. Энгийнээр ярихад “Хүн юунаас үүссэн бэ. Мичнээс үүссэн үү, үгүй юу” гэдэг зүйл явдагтай яг адилхан. Тиймээс одоог хүртэл тогтоож чадахгүй байна. Хүн гэдэг чинь маш олон жилийн үйл явцад маш олон зүйлийн хүчин нөлөөллөөс үүссэн байхгүй юу. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний багш, академич Б.Рагчаа элэг судлалыг монголд үндэслэсэн. Багш маань “Өвчин гэдэг бол маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг. Гэхдээ өвчин гэж байхгүй. Өвчтөн л гэж бий” гэж хэлсэн байдаг.
Хүн өөрийнхөө эрүүл мэндийг эртнээс бодож байх хэрэгтэй. Мөн хүний суурь хүмүүжил мэдлэг, боловсрол чухал. Ингээгүйн улмаас өвчин хүндэрсэн хойно нь эмчид ханддаг. ДЭМБ-аас ямар ч өвчний 55-60 хувь нь амьдралын хэв маягаас болдог гэсэн судалгаа бий. Түүний 15-20 хувь нь хоол унд, хүрээлэн буй орчноос шалтгаалдаг. Үлдсэн 5-10 хувь нь хүн хоорондын харьцаа буюу өвчтөн, эмч хоёрын ойлголцоогүй харьцаанаас үүддэг гэж үздэг. Элэгний өвчин гэдэг бол дан ганц вирүсээс үүсдэг юм биш. Бидний элэгний цирроз гэж нэрлэдэг өвчин 90-95 хувь нь архинаас болж үүсдэг гээд зарим оронд тогтоочихсон.
-Таны эмчилгээний арга гэж байгаа байх. Чухамдаа ямар арга барилаар эмчилгээ хийвэл үр дүнтэй байдаг вэ?
-Би гэхэд л өвчтөнд эм өгөхийнхөө өмнө цусыг нь авдаг. Эм өгчихөөд хоёр, зургаа, 12, 24, 48 цагийн дараа үе шаттайгаар дахин цус авч ямар үйлчлэл үзүүлж байна гэдгийг нь судалж үзэж байсан. Эм уусны дараа шууд үйлчилдэггүй.
Бие дотор байгаа бүтээгдэхүүнтэй харилцан урвалд ороод үйлчилдэг.
-2014-2015 оны ХӨСҮТ-ийн судалгаагаар элэгний С вирүсийн халдвараар 3500 гаруй хүн нас барсан гэсэн байна лээ. Монгол Эм Импэкс Концерн АНУ-ын “Mylan” компанийн технологи шилжүүлгийн дагуу үйлдвэрлэсэн “Ledipasvir/Sofosbuvir” буюу Ledvir эмийг оруулж ирсэн байна. Нэг үе яах вэ гэж шаналдаг байсан бол чанартай сайн эмнүүд орж ирснээр иргэдийн хувьд эрүүл байх үндэс бий болж байна?
-Техник, технологи үсрэнгүй хөгжиж байна. Бид энэ түвшинд л сэтгэх, ажиллах ёстой. Эдгэрдэггүй өвчин гэж байхгүй, эдгэдэггүй өвчтөн л гэж бий. Орчин үеийн шинжлэх ухааны технологтой хамт бид хөгжиж ажиллах хэрэгтэй. Энэ хүмүүс чинь монгол хүний төлөө сайн санааны үүднээс ингэж явж байгаа. Үүнийг нь бид зөв ашиглах шаардлагатай. Тэр утгаараа хүмүүст зөв мессеж хүргэх нь чухал. Шинжлэх ухаан цаашид улам хөгжих байх. Хамгийн сүүлд гэхэд “3DAA” гарчихсан байна. Монгол Эм Импэкс Концерны хамт олон элэгний өвчлөлийг бууруулахын тулд өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд маш олон байгууллага, хүнтэй холбоо тогтоож, маш их уншиж судалж, ард түмэндээ туслах гэж байна шүү дээ. Энэ тусламжийг нь бид зөв хүлээж авах ёстой шүү. Энэ эмийг чинь жорын дагуу өдөрт ганц удаа уудаг. Ганц удаа уухдаа “Би эдгэрнэ” гэсэн итгэлтэй байхгүй бол “Энэ хаанаас орж ирсэн бол. Үнэхээр элэгний өвчнийг анагаах юм болов уу” гэх мэтээр бодоод байвал эмний үйлчлэл нь өөр болдог.
-Хүний сэтгэлээс их зүйл шалтгаалах юм байна, тийм үү?
-Мэдээж, сэтгэлийн юм яваад байгаа биз дээ. Энэ эмийг Грек манайх хоёрт л их хямдаар өгч байгаа юм билээ. Олон улсын хурал дээр “Манай улсад ч гэсэн хямрал болж байна. Энэ эмээ манайд ч гэсэн хямдаар өгөөч” гээд хэлж байна гэсэн. Бидэнд ямар их итгэж найдаж байна вэ гэдгийг нь харуулж байгаа юм.
Монгол Улсад анх Эм судлалын зөвлөл гэж 1986 онд байгуулагдахад би анхны даргаар нь ажилласан. Түүнээс хойш эмийг сонирхож судалсан. Эмийн ерөнхий зарчим бол эмийг бүтээгээд маш их судалгаа хийж, ном гаргадаг. Ямар тунгаар яаж хэрэглэх вэ гэдгийг маш нарийн зааж өгдөг.
-Та Монгол Эм Импэкс Концерны санаачлан эхлүүлж буй “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг дэмжиж байгаа юу. 2025 он гэхэд элэгний С вирүсийн халдваргүй болгох том зорилт тавиад явж буй юм билээ?
-Бүрэн дэмжилгүй яахав. Би дэмжихгүй бол өөр хэн дэмжих юм. Боломж үргэлж байдаг. Тиймээс “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөр хэрэгжих боломжтой. Тэр боломжийг зөв хэрэгжүүлж байна уу гэдгээс их зүйл шалтгаална. Хамгийн гол нь үүн дээрээс ашиг хонжоо хайж болохгүй.
-Монгол Эм Импэкс Концерны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө энэ хөтөлбөрийг эхлүүлсэн юм билээ. Үнийн хувьд ижил төрлийн эмнээс хямд учир ард иргэдэд худалдан авах, хүртээмжтэй хүрэх боломжийг олгож байгаа гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэгтэй санал нэг байна. Тийм болохоор л үүнийг дэмжээд байгаа юм. Хамгийн гол нь монгол хүн өөрийнхөө эрүүл мэндэд маш ул суурьтай хандах хэрэгтэй.
Дэлхийг эм, хоол хоёроор л барьж байна. Тиймээс бид эм, хоол хоёр дээрээ онцгой анхаарал хандуулахгүй бол болохгүй. Хоолонд анхаарал хандуулахгүй бол болохгүй гэдэг нь “Эклер” гээд дэлгүүрээр зарагддаг хүнсний бүтээгдэхүүнээс тодорхой харагдаж байна л даа. Харахад шоколадаар бүрчихсэн хачин сайхан харагдаж байгаа биз дээ. Ийм учраас л би эм, хоол хоёрын тухай яриад байдаг юм.