Казахстан улсын Павлодор хотод залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Монголын хоёр боксчин медалийн төлөө өчигдөр тоглолоо.
49кг-д Бат-Ирээдүйн Цэндсүрэн медалийн төлөө Киргизстаны С.Джансейтовд 3:0-ээр ялагдсан бол 52кг-д Ц.Мөнхбаатар Тайландын Сопхон Клачунд 2:1-ээр ялагджээ.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2010 онд Иранд Н.Төгсцогт /52 кг/ мөнгө, 2013 онд Филиппинд О.Батзориг /64кг/ мөнгө, Норовбал /60кг/, Д.Давааням /69кг/ хүрэл медальтай эх орондоо ирж байсан.
2014 онд Тайландад Д.Мөнх-Эрдэнэ /49 кг/, Э.Цэндбаатар /52кг/, Б.Мишээл /56 кг/ хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медаль хүртсэнгүй.