Уран бүтээлч Т.Энхболдын ОЛБОРЛОЛТ 2016 бие даасан үзэсгэлэнгийн нээлт маргааш болно.
2015 онд болсон Венецийн олон улсын 56-р дүрслэх урлагийн биеннальд анх удаа Монгол улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Т.Энхболд нь өөрийн бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулах гэж байна. Тус үзэсгэлэнд түүний сүүлийн үед туурвисан шинэ бүтээлүүдээс гадна, Венецийн Биеннальд дэлгэгдсэн зарим нэг бүтээлүүдийг тавих юм.
Контемпорари урлагийн Хөх нар төвийн гишүүн Т.Энхболд нь эх орондоо болон Солонгос, Хятад, Голланд, Финланд, Англи улсад өөрийн бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ, Манчестерын Триеналь, Шанхайн Биенналь 2012-д эх орноо төлөөлөн, Голланд, Финланд, Солонгос улсад зохион байгуулагдсан олон улсын резиденс хөтөлбөрт шалгаран оролцож байв.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР
2016.05.06
16.00: Үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх хаалттай үзвэр (зөвхөн урилгаар)
Уран бүтээлчид, урлаг судлаачидтай оюунлаг яриа өрнүүлэх боломж + дарс, ундаа үнэгүй
19.00 Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт (олон нийтэд нээлтэй)
Уран бүтээлч Т.Энхболдын “Өдөөн хатгалга” үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэр + дуу авиа Моханик хамтлагийн ахлагч, дуучин, Хүн байгаль хайр эрх чөлөө контемпорари урлагийн нэгдлийн гишүүн Ц.Даваажаргал
2016.05.09
14.00 Хэвлэл мэдээллийн уулзалт (зөвхөн сэтгүүчдэд)
Сэтгүүлчид, уран бүтээлчтэй уулзаж үзэсгэлэн, уран бүтээлийн талаар ярилцана.
2016.05.10
18.00 Уран бүтээлчийн үүцийг уудлах цаг – хэлэлцүүлэг (олон нийтэд нээлтэй)
Уран бүтээлч Т.Энхболдтой олон нийт уулзаж нээлттэй ярилцах цаг + Хөх нар Контемпорари урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир, 976 Арт Галерейн захирал Б.Гантуяа нар оролцоно.
2016.05.19 19.30 Үзэсгэлэн дуусна