Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байсан бас нэгэн улс төрч Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татаж буйгаа зарлалаа.
Тодруулбал Охайо мужийн захирагч Жон Кейсих мэдэгдэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд цаашид өрсөлдөхөөс татгалзан, нэрээ татаж авч буйгаа хэлжээ.
Сануулахад Трампын гол өрсөлдөгч Техас мужийн сенатч Тед Круз Индиана мужид болсон сунгаанд ялагдал хүлээснийхээ дараа мөн л нэрээ татаж авч буйгаа мэдэгдсэн.
Ингэснээр Дональд Трамп Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо.
Эх сурвалж: ВВС