Канадын Альберт мужид өнгөрсөн ням гарагаас эхлэн ойн түймэр гарч байгаатай холбогдуулан тус мужийн эрх баригчид онц байдал зарлалаа.
Түүнчлэн Альберт мужийн Форт МакМюррей хотын 88 мянган оршин суугчийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлээд байгаа талаар СВС мэдээллээ.
Ойн түймрийн улмаас Форт МакМюррей хотын 1600 гаруй орон сууц, байшин барилга галд өртөн сүйджээ. Ойн түймэр асар хурдтайгаар хотын төв рүү тархаж байгаа бөгөөд хүний амь нас эрсэдсэн тухай гэж мэдээлэл ирээгүй байна.
Альберт мужийн Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар бүс нутгийн 10 мянга га газар түймэр автжээ. Бүс нутагт Цельсийн +32 градус хүртэл халж, үүн дээр ширүүн салхи шуурч байгаа нь гал ийнхүү хурдацтайгаар тархахад нөлөөлж байгаа гэж цаг уурын мэргэжилтнүүд мэдээллээ.
Ойн түймэртэй тэмцэхэд 500 гаруй гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters