Эрүүл мэндийн салбарын бүртгэл мэдээллийн сангийн чанарыг сайжруулах чиглэлээр Эрүүл мэнд, спортын яам, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зуржээ.
Ингэснээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлд шилжинэ.
Мөн иргэн, өрх бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болох, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистик тоон мэдээг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбож олон улсын жишигт нийцсэн статистик тоон мэдээг гаргах юм.
Энэ хүрээнд талууд хамтран ажилласнаар иргэн бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болж, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж олон улсын чиг хандлагад нийцсэн бүртгэлийн тогтолцооны үндэс суурийг тавина гэж Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ.