Тавдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн 14 сурагчид хоолны хордлогод орсон.
Тус сургууль цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 610 сурагчид “Үдийн цай”-гаа “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-иас авдаг байна.
Хоолны хордлоготой холбоотойгоор дээрх үйлдвэрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд лабораторийн шинжилгээний хариуг эцэслэн гартал үдийн цайны нийлүүлэлтийг түр хугацаагаар зогсоогоод байна.
Тавдугаар сарын 3-ний өдөр тус сургуулийн 1-р ээлжинд хичээллэдэг 1-3 дугаар ангийн 6 бүлгийн 202 сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдсанаас 3г ангийн 14 сурагчид 20-30 минутын дараагаас дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгүүд илэрч ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт 4 сурагч хэвтэж, 10 хүүхдэд нь гэрээр зөвлөгөө өгч явуулсан бөгөөд, бусад ангийн сурагчдад дээрх шинж тэмдэг илрээгүй, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг НМХГ-аас мэдээллээ.
Тухайн өдөр “Үдийн цай”-ны бүтээгдэхүүнд нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн жимст боов, “Хаан сүү” ХХК-ийн жимсний жүүс, нэг удаагийн соруул, сургуулийн хэрэглээний ус, мөн үйлдвэрүүдийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-т шинжлүүлэхээр хүргүүлжээ.