Энэ жил Аугаа их Ялалтын 71 жилийн ой тохионо. Ялалтын баярт зориулсан баярын сүрт жагсаал жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болдог.
Тэгвэл Кремлийн эрх баригчид энэ жил Ялалтын баяраа даруухан тэмдэглэхээр шийджээ. Энэ жилийн баярын парад өнгөрсөн оныхтой харьцуулахад цэрэг, техникийн тоо цөөнтэй болох аж. Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд төсвөөс нийт 210 сая рубль хуваарилсан нь өнгөрсөн оныхоос мөн л бага юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлж буйгаар энэ жилийн баярын парадад 10 мянган цэрэг, дайчин оролцоно. Түүнчлэн 71 онгоц, нисдэг тэрэг, 100 гаруй танк, хуягт машин зэрэг цэргийг танилцуулах аж.
Мөн Сирийн агаарын цэргийн ажиллагаанд ашиглаж байсан Су-24, Су-34 бөмбөгдөгч онгоцууд, Су-25, Су-30 сөнөөгч онгоцнууд Ялалтын баярын жагсаалд анх удаа оролцоно.
Эх сурвалж: ИТАР ТАСС