Хятадын эрх баригчид армид элсэгчдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд ээлжит довтолгоогоо олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацлаа.
“Тулааны тунхаглал” хэмээх рэп стилийн дууны сэтгэл догдлуулам үгсийг найрал хөгжимтэй хоршуулсан нь адал явдалт киноны оргил хэсгийг санагдуулам аж. Энэхүү дууны клипэнд Liaoning хэмээх цэргийн хөлөг онгоц тээвэрлэгч, J-11 сөнөөгч онгоц, 99А загварын танк болон DF-11 баллистик пуужин гээд Ардын чөлөөлөх армийн хамгийн дэвшилт техник хэрэгслүүдээс оруулсныг China Daily мэдээлжээ.
Цэргийн өмсгөлтэй, гялалзсан цагаан бээлийтэй цэргүүд дайчин хоолойгоор “Оюун санаанд чинь нэг л зорилго бий. Овоо хараанд чинь нэг л дайсан бий. Дайн хэзээ ч дэгдэж болзошгүй. Үүнд бэлэн үү?” хэмээн эхэлжээ.
Өнгөрсөн жил 2.3 сая байсан цэргийн тоогоо 300 мянгаар хорогдуулахаар төлөвлөснөө зарласан Ардын чөлөөлөх армийн хувьд цэрэг татлага тулгамдсан асуудал биш юм. Олон сая хүн амтай тус улсад цэрэг сайн дураар элсэгчдийг татах, сонгон шалгаруулалт явуулахад бэрхшээл гээд байхаар зүйл бараг л үгүй.
Харин хамгийн ярвигтай нь ёс суртахууныг нь өөд татах. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний авлигын эсрэг кампани дээд түвшний албан тушаалтнуудад нэвчсэн гэгдэх авлигыг тэтгэх тогтолцоог устгахад чиглэж буй. Энэ зорилт цэргийн томоохон лидерүүдийг ч хамарч байгаа билээ.
“Тулаант тунхаглал” дууны түрлэг хэсэгт цэргүүд Коммунист намын төлөө, даалгавраа бүрэн биелүүлэхийн тулд ямар ч гэмтэл, шархыг тэсвэрлэх ёстойг уриалж, “Сум цээжийг минь нэвтэлсэн ч зорилго минь зүрхэнд хадаастай” хэмээх аж. “Ах дүүс минь энэ гэрлийн зүг нэгдэцгээе. Уухай! Уухай! Уухай! Адгууслаг мөн чанараар уухайлъя”.
Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хурандаа Ву Цянь өнгөрсөн долоо хоногт “Цэл залуу эрсийг хүдэр чийрэг бие, саруул оюун ухаанаас гадна улс орныхоо аюулгүй байдлын өмнө хүлээж буй хариуцлага чимнэ” гэж хэлснийг China Daily сонин эш татжээ.
Энэхүү дууны өмнө буюу арван хоёрдугаар сард Хятадын төв телевизийн сувгаар Ерөнхийлөгч Ши Жиньпиний илтгэлийг цохилуур хөгжмийн аятай анимейшн хэлбэрээр нэвтрүүлж байсан билээ. Уг дүрс бичлэг элит намын бодлого тодорхойлогч байгууллагаас шинэчлэлийн ажлыг бүх талаар гүнзгийрүүлэхэд чиглэсэн тэргүүлэгч бүлгийг байгуулсны хоёр жилийн ойд зориулсан байжээ.
Өнгөрсөн сард Хятадын аюулгүй байдал, батлан хамгаалахын байгууллагууд Үндэсний аюулгүй байдлын боловсролын өдрийн нэг жилийн ойг тэмдэглэсэн. Өрнийн тагнуулч найз залуудаа улсынхаа нууцыг задруулж байгаа төрийн албан хаагч эмэгтэйн түүхийг өгүүлсэн зурагт хуудсыг энэ үеэр тарааж байжээ.
Габриэль Вильдау