ЦЕГ-аас кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг шалгаж байгаа аж. 1997 онд төрсөн Т гэгч нь компьютерын мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий хортой программ ашиглан 24 мянган хүний мэдээллийг хулгайлжээ.
Сэжигтэн этгээд мэдээ мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч мэдээллийн санг нь хуулан авсан байна.
Харин 1985 онд төрсөн Х гэгч нь гадаадын иргэдийн виз картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж онц их хэмжээний хохирол учруулжээ. Сэжигтний гэрт хийсэн үзлэгээр 92 ширхэг виза картын бэлдэц, виза картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авсан аж.