“Хөгжлийн харандаа” хүүхэд, гэр бүлд зориулсан үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд Хүннү моллд болно.
Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа аж.
Тиймээс нийслэлийн хэмжээнд хүүхдийг хөгжүүлж, чадваржуулж, сургаж байгаа сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг оролцуулж байгаа юм байна.
Үзэсгэлэнгээс хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулна.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар санаачлан зохион байгуулж буй үзэсгэлэнд
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
- Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон услын, төрийн бус байгууллагууд
- Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ауй нэгж байгууллага
- Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
- Өдөр өнжүүлэх, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
- Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.