Мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэхийн тулд Европын Төв банк 500 еврогийн дэвсгэртийг дахин үйлдвэрлэхээ болихоор шийдсэн байна. Одоо гүйлгээнд байгаа 500 еврогийн дэвсгэрт нь хууль ёсны мөнгөн тэмдэгт хэвээр байх аж.
Гэхдээ 2018 оны сүүл үеэс эхлэн 500 дэвсгэртийн еврог дахин хэвлэхгүй юм байна. Европын Төв банкны бодлого тодорхойлогчид 500 еврогийн дэвсгэрт нь хууль бус наймаа, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгчдэд ашиглахад хялбар, энэ төрлийн гэмт хэргийг урамшуулж байна гэж үзэж байгаа ажээ.
Одоогоор евро хэрэглэдэг 19 улс байгаа бөгөөд ойролцоогоор нэг их наяд ширхэг еврогийн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байгаагаас 30 орчим хувийг нь 500 еврогийн дэвсгэрт бүрдүүлдэг байна.
Б.Дуламхорлоо