Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд зөрчилтэй сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.
Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны байгууламжуудыг байрлуулсан аж ахуйн нэгжүүд өөрсдийн зардлаар самбараа буулгана. Буулгаагүй тохиолдолд дүүргээс хөрөнгө гарган буулгаад эргэж аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх юм.
Хотын хэмжээнд хяналтгүй нэмэгдсэн том, жижиг эмх цэгцгүй олон сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг бий болгож, зарим хотын төвийн гудамжид сурталчилгааны самбар байршуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хориглосон.
Нийслэлд 760 орчим томоохон сурталчилгааны байгууламж байгаагаас 269 нь зөвшөөрөлгүй эсвэл шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс 69 нь том хэмжээтэй сурталчилгааны самбар байгаа бол үлдсэн 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн байгууламж байна. Дээрх сурталчилгааны байгууламж нь дараах үндсэн хэд хэдэн шаардлагыг хангаагүй улмаас буулгах болсон.
- Дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл аваагүй, дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан
- Гудамжны хяналтын камеруудыг халхалсан, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэхэд саад учруулсан
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, үзэгдэх орчныг хаасан
- Өнгө үзэмж муутай, бүрэн бүтэн байдал алдагдсан.
- Гэрээ байгуулаагүй, дүүрэгт төлбөрөө төлөөгүй
- Авто зам, дэд бүтцийн ажлын трассд орсон самбар, байгууламжийг буулгана.