Баянзүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид, сурагчдын эцэг эх өнөөдөр сургуулийнхаа гадаа цуглаан зохион байгууллаа.
Өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэх хүсэж байгаагаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байсан ч бүтэн хичээлийн жил өнгөрсөн ч дорвитой арга хэмжээ аваагүй тул ийнхүү цуглаан хийж байгаа юм байна.
Тус сургууль хичээлийн хоёр байртай бөгөөд 2013 онд “А” байрны тааз нурснаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байна.
Тухайн үед сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барих Засгийн газрын тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлэхгүй удсаар байна. Тиймээс сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд сурагч, багш нарын эрхийг зөрчиж байгаа тул ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байгаа юм.
Сургуулийн барилгын ажлыг яаралтай шийдээгүйгээс тэд гурав дахь жилдээ дөрвөн сургуульд хуваагдан хичээллэж байна. Тодруулбал,
- Сургуулийн Б байранд 1-3 дугаар анги 3 ээлжээр,
- “Шавь” цогцолбор сургуульд 4-5 дугаар анги 3 ээлжээр,
- 92-р сургуулийн өргөтгөлд 6, 8-12 дугаар анги 2 ээлжээр,
- 53-р сургуульд 7-р анги 2 ээлжээр, 44-р сургуульд 12 анги сонгох хичээлүүдээ үзэж байгаа аж.