Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөө “Төв Ургац”, “Сентоза Ирвэсүүд”-тэй өрсөлдөв. “Ирвэсүүд” легионер тоглогчгүй талбайд гарсан бол “Төв Ургац”-ын гол мотор Крис Жонес мөн нутаг буцжээ. Гэхдээ “Төв Ургац”-ын Онвукамуче, Майлс нар багаа медальд хүргэхийн тулд үлдсэн аж.
Тоглолтын эхнээс Майлс шилдэг байлаа. Улмаар эхний хагаст “Төв Ургац” бүх талаараа илүүрхэв. Гуравдугаар үед “Ирвэсүүд”-ийн тоглолт сэргэж тооны харьцааг ч ойртуулаад амжсан юм.
Гэхдээ “Төв Ургац” тэдэнд боломж олголгүй довтолсоор өрсөлдөгчөө 105:97-гоор буулган авав.
Тус тоглолтод “Төв Ургац”-аас Д.Дэлгэрням 30 оноо, 11 самбар авч багаа тэргүүлэв. Мөн Майлс 24, Онвукамуче 23 оноо, 21 самбар, Д.Мөнхтөр 15 оноо авчээ.
“ Ирвэсүүд”-ээс Т.Санчир 27 оноо, С.Эрдэнэдалай 21 оноо, 12 самбар, Э.Дорж-Арилд 20 оноо, 11 самбар авав.