Тусгай сургуулиудад төдийлөн байдаггүй сүрлэн сүлжмэл болон наамал, уран зураг, электроник, баримал, хүүхэлдэй бэлэг дурсгал зэрэг дугуйлангуудад нийт дөрвөн сургуулийн 180 орчим хүүхдийг сургасан “Бүтээлч хүүхдүүд” төсөл үзэсгэлэнгээ гаргана.
Зориг сангийн 13 дахь Залуу манлайлал хөтөлбөрийн гишүүдийн санаачлан хэрэгжүүлсэн “Бүтээлч хүүхдүүд” нэртэй төслийн хаалтын ажиллагаа болж уг буй уг үзэсгэлэн энэ бямба гарагт 11.00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд болно.
Тусгай хэрэгцээт сургуулийн хүүхдүүд болон Монголын дауны холбооны хүүхдүүдийг дэмжих, тэдний бүтээлч ур чадварыг нэмэгдүүлэхээр Залуу манлайлал хөтөлбөрийнхөн ажилласан юм.
Мэргэжлийн сургалттай 55-р бүрэн дунд сургууль, Тусгай сургалттай 63 болон 25-р сургууль, Монголын Дауны холбоо зэрэг дөрвөн сургуулийн сурагчид гурван сарын туршид сурсан мэдсэнээ үзэсгэлэнгээр тайлагнана.
Мөн Дауны холбоо болон 63, 25, 55-р сургуулийн хүүхэд багачууд урлагийн тоглолт үзүүлэхээс гадна EBRU art буюу усан дээр зураг зурах, Henna art буюу гаран дээр зурах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.