Английн банк нь Засгийн газрын банк бөгөөд энд Засгийн газар болон агентлагуудын данс бүгд байдаг. Английн банк дахь төрийн сангийн дансанд Засгийн газрын бүх ашиг орж, зардал нь ч энэ данснаас гардаг. Английн банкны хамгийн чухал үйл ажиллагаа төрийн өрийн зохицуулах явдал юм.
Засгийн газрын урсгал зардлыг богино хугацааны зээлээр санхүүжүүлдэг бөгөөд гол хэрэгсэл нь Төрийн сангийн вексель байдаг. Английн банкнаас Төрийн сангийн векселийг долоо хоног тутам гаргадаг байна.
Урт хугацааны санхүүгийн хэрэгцээг 15 жил, түүнээс цааш хугацааны облигаци гаргах замаар санхүүжүүлдэг. Ийм облигацийн ихэнхийг Английн банк худалдаг авдаг бөгөөд аажимдаа нээлттэй зах зээлд худалддаг ажээ. Үлдсэн хэсэг нь санхүүгийн бус байгууллагуудын дунд голдуу Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулагдана.