МАН-ын бүлэг ч УИХ-ын сонгуулийг жижигсгэсэн 76 тойргоор явуулах нь зүйтэй гэж санал нэгджээ.
Ийнхүү АН, МАН-ын бүлгийн санал нэгдлээ. Сонгуулийг томсгосон тойргоор явуулбал өөр намаас нэр дэвшигчтэй өрсөлдөхөөс илүү нэг намын нөхөд өөр хоорондоо “үзэлцдэг” нь сонгууль дөхсөн үед “том” гэгддэг намууд ийн шийдэхэд хүрсэн байх талтай.
Одоо намуудын саналыг нэгтгэж, төсөл хэлбэрээр Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах ажлын хэсэг хуралдах гэж байна.
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар нэгдсэн хуралдаан болж, уг асуудлыг өнөөдөрт нь эцэслэн шийдэх чиглэлийг УИХ-ын удирдлагаас өгөөд буй.
Нэгэнт АН, МАН-ынхан санал нэгдсэн хойно эдгээр хуралдаан тэгтлээ сунжрахгүй биз ээ.