Ээлжит сонгуулийг явуулахдаа 76 жижигсгэсэн тойргоор явуулах нь зүйтэй гэж УИХ дахь АН болон МАН-ын бүлэг санал нэгдсэн.
Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, дээрх саналыг дэмжин, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар санал нэгджээ.
Одоо уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан болж, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг эцэслэх юм.
Ажлын хэсгээс мөн нэр дэвшигчдийг тодруулах хугацааг хойшлуулах санал оруулж буй аж. Тодруулбал, намуудын нэр дэвшигчээ тодруулах хугацааг 14 хоногоор хойшлуулж, энэ сарын 23-наас 4 хоногийн хугацаанд байхаар тусгажээ.
Сонгуулийн хуулийг өөрчлөхөд хүргэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсны дараа З.Энхболд дарга сонгууль болох өдрийг хойшлуулахгүй, гэхдээ нэр дэвшигчдийг тодруулах хугацааг зайлшгүй хойшлуулах шаардлага тулгарч байна хэмээн мэдэгдэж, чиглэл өгсөн билээ.