09.00 цагт
Нийслэлд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа өнөөдөр 09.00 цагт нийслэл даяар эхлэнэ. Хан-Уул дүүргийн хувьд Яармагийн 34-р сургууль дээр 2016 оны 1-р ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулна.
10.00 цагт
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах тухай, Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан НЗДТГ-ын А танхимд.
11.00 цагт
- АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээлэл өгнө. Хангарди ордны 14 давхарт болно.
- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа мэдэгдэл хийнэ.
- “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
- "Тусгаар тогтнолын талбай"-д /Ялалт/ Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын хамтран зохион байгуулах "Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" өдөрлөг болно.
- Түүхт ялалтын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх ёслол УБТЗ-ын төв вокзал дээр зохион байгуулагдана. Аугаа их эх орны дайнд төмөр замын оруулж байсан үүрэг оролцоо, хангалт тээвэрлэлтийг найдвартай зохион байгуулж байсныг дурсан цэцэг өргөх ёслол болно.
- "Татвар төлөгч танд баярлалаа" Татвар төлөгчдийн өдрүүдэд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын долоон давхрын хурлын танхимд болно.
- БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн ЦАГААН ТОЛГОЙН үсэглэлийн баяр болно. Арга хэмжээ Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль дээр болно.
11.40 цагт
"Барилга Экспо-2016" Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн, "ОРОН СУУЦНЫ БИРЖ" байнгын үзэсгэлэн 2 арга хэмжээний нээлт өнөөдөр Мишээл Барилгын Их дэлгүүрт нээлтээ хийнэ.