Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европт айлчилж байна. Тэрбээр пүрэв гарагт Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой хэлэлцээ хийж, хоёр талын худалдааны харилцааг сайжруулах асуудлыг хөндлөө.
Мөн талууд энэ сарын сүүлээр болох “Их 7”-ийн уулзалтын талаарх хүлээлт болон Их Британийн Европын Холбоонд үлдэх эсэх талаарх санал асуулга зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсан байна.
Энэ үеэр Шинзо Абэ өөрийн даргалах “Их 7”-ийн уулзалтаар Дэвид Камеронтой нягт харилцан ажиллах талаар мэдэгдээд чуулганы гол сэдэв тэргүүн орнуудын нэгдэл, терроризмтой тэмцэх асуудал байх талаар хэллээ.
Мөн Япон улс Их Британийг Европын Холбоонд үлдэх ёстой гэж үзэж байгаа гэв. Түүнчлэн Шинзо Абэ “Япон улсын хувьд Их Британийг Европын Холбоонд үлдэх ёстой гэдэг дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Дэлхий нийтийн хувьд ч адил байх болов уу гэж бодож байна. Бид Их Британи болон Европыг тус тусдаа оршин тогтнох бус дэлхийн тавцанд ялангуяа Азид нөлөө бүхий талууд хэвээр байж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг цаашид ч хангаасай гэж хүсэж байна” хэмээн онцолсон байна.
Харин эдийн засгийн харилцааг сайжруулах чиглэлээр Их Британи Японы хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах төлөвлөгөөтэй байгааг Дэвид Камерон хэллээ.
Тэрбээр “Манай хоёр улс аль аль нь ажлын байрны тоог нэмэгдүүлж, өсөлтөө дэмжиж, хөгжих төлөвлөгөөтэй байгаа бол энэ санаа биеллээ олоход чөлөөт худалдааны хэлэлцээр нэн чухал гэж үзэж байна. Энэхүү хэлэлцээр манай улсад л гэхэд жилийн 7.2 тэрбум ам. долларын нэмэртэй байх боломжтой. Энэ чинь гэр бүл болгонд нэмэлт 200 паундын орлого гэсэн үг шүү дээ. Өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бид хоёр гэрээг аль болох хурдан зурах чиглэлд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр боллоо” гэж мэдэгдсэн байна.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европт хийж байгаа айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Сочи хотноо ОХУ-ын Төрийн тэргүүнтэй уулзана.