Авлигатай тэмцэх газар Төрийн өндөр 220 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцууллаа. Төрийн гурван өндөрлөгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд 88.2 сая төгрөгийн орлоготой байснаас гадна зургаан компанид 100.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүнд "Женко тур бюро", "Ремикон" зэрэг компаниуд багтаж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд орлогын үзүүлэлт нь 2014 оныхоос 30 гаруй хувиар өссөн байна.
Тухайлбал гэр бүлийн гишүүдийнх нь орлого өсч, 183 сая төгрөг болсон байна. Мөн 2014 онд "Женко тур бюро" компанийн 60 мянган ширхэг хувьцаа, "Ремикон"-ын 100 мянган ширхэг хувьцаа эзэмшиж байсан бол 2015 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт эдгээр нь хасагджээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд 45.8 сая төгрөгийн орлого олж байсан бол 2015 онд бага зэрэг нэмэгдэж, 48.8 сая төгрөг болсон байна.
Т.Элиса