Нөхөр нь эхнэрийнхээ хардалт, үл итгэлцлээс болж гэрээсээ явна. Тэдний хувьд асуудлыг шийдэх хамгийн амархан арга бол салалт. Гэхдээ тэд зөв алхам хийж байгаа эсэхдээ эргэлзэнэ. Тэд зовлон жаргалыг хамтдаа туулж ирсэн хэрнээ жижигхэн асуудлаас ямар том асуудал үүсгэж, эцэстээ юу тохиолдож болохыг "Хайрыг хайрла" жүжгийн уран бүтээлчид хөнджээ.
Тус жүжгийн гол дүр болох Туул хэмээх бүсгүйн дүрд тоглосон Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр “Гэгээн Муза” наадмын драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд анх удаа нэр дэвшиж байгаа билээ.
-Юуны өмнө "Гэгээн Муза" наадад нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Таны уран бүтээлийн гараа хэзээнээс эхэлсэн бэ?
-Сайн байцгаана уу? Би 2013 оноос "Залуучууд" театрын залуу уран бүтээлчээр ажиллаж байна. Орсон цагаасаа хойш багагүй уран бүтээлд оролцлоо. Энэ жил анх удаа "Гэгээн Муза" наадамд нэр дэвшиж байгаадаа маш их баяртай байна. Жүжигчний гараа маань хүүхэд байхаас эхэлсэн. Анх Гомбосүрэнгийн Саранчимэг багш дээрээ явж эхэлснээр жүжигчин мэргэжилд дурлаж, энэ мэргэжлээ сонгосон юм. Дараа нь Ардын жүжигчин С.Сарантуяа багшийн гар дээр очоод мэргэжлээ гол зорилгоо болгон алхаж яваадаа сэтгэл их өег байдаг.
-Кино урлагийн дээд сургууль төгссөн гэсэн. Яагаад Дарханд ажиллах болсон бэ?
-Би өөрөө Дарханы уугуул. Эндээ төгссөнөөсөө хойш Дархандаа очиж ажиллая гэж боддог байсан. Миний хань бас "Залуучууд" театрын хөгжимчин хүн. Бид хоёр залуу хүмүүс, нэг газар амьдардаг учраас төгсөөд Дарханд очиж ажиллаж амьдрахаар болсон доо.
-Залуучууд театрт анх орсноос хойш хэчнээн жүжигт тоглосон бэ?
-Намайг 2013 онд орсноос хойш жилд нэг хоёр уран бүтээл тавигдаж байсан. Намайг театрт орох үед Д.Дашдондовын “Хаалгаа нээгээч” жүжигт анх гол дүр авч ажилласан. Тэрний дараа МУСТА Насангийн Төмөрбат ахынхаа жүжигт голлох дүр авч ажиллаж байсан. Мөн энэ гурав дахь уран бүтээл дээр гол дүрийг авч ажиллаж байна.
Тэрний хажуугаар хүүхдийн жүжиг, олон төрлийн уран бүтээл дээр гол ба туслах дүрүүд авч байлаа. Түүнээс хойш шинэхэн уран бүтээл дээр ажиллаж байна. “Хайрыг хайрла” жүжиг СГЗ Н.Пүрэвдорж найруулагч маань найруулан тавьсан. Энэ хүнээс би маш олон зүйл сурч авч, энэ дүр дээрээ одоо ч ажиллаж байна.
Хамгийн сүүлийн шинэ уран бүтээлээс сонирхуулбал, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар дэлхийн сонгодог “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийг "Залуучууд" театрт ирж тавих гэж байгаа. Энэ дээр бас гол дүрийг авч ажиллах гэж байна.
-Баяр хүргэе. "Хайрыг хайрла" жүжиг нийгэмд ямар санаа сэдэл өгч, ямар асуудлыг хөндсөн бэ?
-Ахмад болон дунд үеийн уран бүтээлчид “Хайрыг хайрла” жүжгийн талаар маш сайн мэддэг. Харин найруулагчийн тавилт юугаар онцгой вэ гэдгийг сонирхож байж магадгүй. Гэхдээ энэ жүжгээрээ хүмүүст өгөх гэсэн мессеж нь энэ бол хэзээ ч ямар ч цаг үед байсан сэдэв. Амьдралд тулгарч байдаг л асуудал юм. Тэр тусмаа залуу гэр бүлүүдийн хөндөх ёстой сэдэв гэж боддог.
Гэр бүлүүд ямар нэг том асуудлаас илүүтэй жижиг асуудлаас болж илүү маргалддаг. Нэг балны талаар ярьж байсан бол тэр нь цаас дэвтэр рүүгээ ороод хэрүүл үүсдэг. Тэрэнтэй адилхан жижигхэн зүйлээс асуудал үүсдэг болохоос биш том асуудлыг хамтдаа даваад туулаад гарчихдаг. Тиймээс бие биедээ хайртай байгаарай, амьдрал богинохон юм шүү, өнөөдөр байсан бол маргааш бид байхгүй болчихно гэдгийг хэлэхийг хүссэн.
Тийм учраас заавал бие биедээ туниад, хатуу үгийг хэлэх шаардлага байхгүй. Бие биеэ хайрлаж л байхад амьдрал өөрөө өег. Бид сүүлд нь харамсахгүй байхыг, элэг бүтэн амьдралаас илүү жаргал гэж юу байх вэ гэдгийг хэлэх гэсэн юм. Уран бүтээлч бид ерөнхий гол санаагаа тэгж зангидаж ойлгосон. Гэхдээ хүмүүс бас өөрөөр харж болно.
-Нэлээд хартай эхнэрийн дүрд тоглосон. Энэ дүр таны хувьд хэр хүнд байсан бэ?
-Ер нь ямар ч уран бүтээл дээр ажиллана гэдэг хүнд. Эхлээд тэр дүрд минийхтэй ижил ямар зан араншин байна гэдгийг олж харна. Гэхдээ уран бүтээлч хүн болгонд бүтээл үнэ цэнэтэй, хөдөлмөрлөж байж гардаг учраас хэцүү байсан ч илүү амттай гардаг. Яагаад гэвэл бид энэ мэргэжлийн төлөө эд эсээ үхүүлж, үүний төлөө амьдарч байгаа учраас.
-Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хэцүү дүр юм шиг санагдсан.
-Тийм. Уран бүтээлч хүн эд эсээ үхүүлэхгүйгээр хүнд хүргэнэ гэдэг маш хэцүү асуудал. Өөрөө мэдрэхгүй байж хүнд яаж хүргэх вэ дээ. Тийм учраас л дүрийн судалгаа хийж, их хөдөлмөрлөх шаардлага гардаг.
Ер нь хамгийн хортой, нийгэмд байдаг хэлэх ёстой санаа бол хар. Үүнийг огт орхигдуулж болохгүй. Өчнөөн сайхан мундаг авьяастай урлагийн хүмүүс төрдөг ч зарим нь энэ мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Яагаад гэвэл хамгийн аюултай хар гээч зүйлтэй тулгардаг юм билээ. Урлагийн хүнийг гэр бүлийн хүн нь дэмжихгүй бол сайхан авьяасыг дарах хортой. Зөвхөн урлагийнхан гэлтгүй нийгмийг эзэлж байгаа хор уршиг юм. Өчнөөн сайхан гэр бүлүүд үүнээс болж салдаг.
"Нөхөр маань дэндүү хартайгаас болоод би маш их шаналдаг. Тэрний оронд намайг сардаа нэг зодчихдог байсан бол би өег явах байсан" гэж хэлсэн бүсгүйн үг надад маш харамсалтай санагдсан. Хардалтаас болж хүнийг сэтгэл санааны маш их дарамтанд оруулж, нүдний галыг нь бөхөөж байдаг. Тийм л өрөвдөлтэй зүйл гэж боддог.
“Хайрыг хайрла” жүжиг дээр гардаг шиг хөгширсөн хойноо, маргааш харамсахгүйгээр хар гэдэг зүйлийг амьдралаасаа авч хаяасай. Амьдралын хамгийн чухал зүйл бол итгэлцэл юм. Бие биедээ итгэхээс гадна, бие биеийнхээ итгэлийг алдахгүй байх чанга хатуу байх ухамсар хэрэгтэй гэж хэлмээр санагддаг.
-Дүрийн хуваарилалтын талаар ярихгүй юу?
-Анх найруулагч маань зохиолоо аваад уншиж байхдаа өөрөө яг тэр дотроо ороод уйлаад уншиж байхыг нь хараад их гайхсан. Жүжигчид өөр өөр найруулагчтай ажиллах болгондоо шинэ зүйл мэдэж, сурч, олж авдаг. Найруулагчаас зохиолоо аваад энэ дүрийг авах юм сан гэж хүсч байлаа.
Яавал Туулын дүрд тэр хүний нүдэнд өртөх үү гэж битүүхэндээ цагаахан өрсөлдөж байсан. Найруулагч маань биднээр текст уншуулж, шалгаруулж авсан юм.
Ер нь шинэ уран бүтээл их халширмаар байдаг. Өөрийгөө бас дотроо чадах болов уу гэж их чамладаг л даа. Гэхдээ хамгийн гол хөтөлдөг зүйл бол “Би чадна”, тэрнийхээ төлөө хөдөлмөрлөнө гэсэн зорилго байснаараа, даван туулснаараа би өнөөдөр ингээд сууж байна.
-Үзэгчид жүжгийг үзээд ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Жүжигт ахмад настай хоёр хүн уулздаг хэсэгт талийгаач СТА, Н.Төмөрбаатар ах маань тоглодог байсан. “Чи тэр үед намайг яах гэж хөөсөн юм” гэж жүжгийн хамгийн гол хэлэх гэсэн санаа гардаг. Энэ үг хүнд их хүрдэг. Эндээс олон гэр бүлүүд тэр жүжгээс өөрсдийгөө олж хардаг. Над шиг зантай эрчүүд, эмэгтэйчүүд зөндөө байгаа гэдэг юм билээ. Хожмын нэг өдөр харамсахгүй л амьдрах хэрэгтэй.
Манай найзын нөхөр бий. Бага зэрэг хартай. Тэр надад “Яах гэж хөөсөн юм” гэдэг үгийг сонсоод "миний хамаг бие зарс" гээд явчихсан гэж хэлж байсан. Тэндээс "Нээрэн тэгдэг шүү" гээд яг л өөрийгөө олж харсан байгаа юм. Тэгээд “Яах гэж хөөсөн юм” гэдэг хэсэг дээр нулимс тогтохгүй урсаад л эхэлсэн гэсэн. "Би хүмүүсээс маш их ичсэн" гэж хэлж билээ.
Тэрийг сонсоод бид олонд итгэл найдвар өгөх гэж зорьж хөдөлмөрлөдөг юм байна гээд бахархах сэтгэл төрж байсан. Үзэгчдийн алга ташилтаас бид халуун урам зориг авч байдаг учраас энэ л мэдрэмж бидэнд хамгийн том шагнал байдаг гэж боддог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.
"Гэгээн Муза" наадмын улаан хивсний болон шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 15.00 цагт УДЭТ-т эхэлнэ.