Буцах
2016.05.06 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2016-05-06
0
0
2016-05-06
- АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуй нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
- Гарааны бизнес булан энэ удаад Япон машинтай хүн бүрд зориулан “Монгол хөгжим М-1” бүтээгдэхүүнийг онцолж байна.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 22.00 цагийн үед хуралдаж, эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож, Сонгуулийн хуулиа баталлаа.
- Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн дуу хөгжмийн бүтээлийг цаг алдалгүй хүргэж байдаг GOGO MUSIC булан шинэ өнгө төрхтэйгөөр хэрэглэгчидтэйгээ уулзаж байна.
- УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газар эрхзүйн чадамжтай гэсэн тайлбарыг өглөө.
- Тусгай сургуулиудад төдийлөн байдаггүй сүрлэн сүлжмэл болон наамал, уран зураг, электроник, баримал, хүүхэлдэй бэлэг дурсгал зэрэг дугуйлангуудад нийт дөрвөн сургуулийн 180 орчим хүүхдийг сургасан “Бүтээлч хүүхдүүд” төсөл үзэсгэлэнгээ гаргана.
- “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр шинэчлэн баталсан талаар өчигдөр сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтын үеэр мэдээлсэн бөгөөд энэ жагсаалтад жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон тухай заасан билээ.
- Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо.
- Хөрөг ярилцлагын Gogo Cafе буландаа бид эко хатагтай гэгддэг Батсүхийн Саранчимэгийг урин, намтар түүхийг нь хуучлав.
- 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.
- УИХ Сонгуулийн хуулийг өөрчлөн баталж, МАНАН амиллаа хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү бухимдаж, мэдээлэл хийлээ.
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байгаа тул хууль бусаар алт олборлохыг хориглохоор болжээ.
- Уул уурхайн сайд Р.Жигжид “Coal & metals Mongolia 2016” хурлыг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд, яамдын мэргэжилтнүүд мега төслийн талаар маш бага ойлголттой гэв.
- Зөвхөн нийслэлд сүүлийн таван жилд барилгын салбартай холбоотой 170 осол гарсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа нь дээрх ослуудын шалтгаан болж байна.
- “Аялал жуулчлал ба хариуцлагатай аялагч” нийтлэлийг уншина уу.
- Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" ХХК-тай хамтран "Хүрхрээ Үндэсний дээд лиг"-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд GoGo мэдээний агентлаг шууд дамжуулна.
- Монголын анхны хурдны замын шав тавих ёслол өнөөдөр Төв аймгийн Бөхөгийн даваанд болсон бөгөөд хоёр урсгал, зургаан эгнээ бүхий зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно.
- Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан болж, Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэж, авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
- АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн 1500 орчим оюутан, залуусыг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна.
- Ноолуурын салбарт шинэ худалдан авагч олноор ирснээр үнэ нь өсөж, үндэсний үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна.
- Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ.
- Азербайжаны нийслэл Баку хотноо олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд та ЭНД дарж ШУУД ДАМЖУУЛАЛТыг үзнэ үү.
- Mine tech 2016 үзэсгэлэн Корпорэйт конвэншн төвийн хоёрдугаар давхарт гарч байна. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 31 ААН бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
- "Оюутолгой"-н гүний уурхайн төслийг эцэслэн баталлаа.
- “Гэгээн Муза” наадмын драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшиж буй Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин Ц.Отгонбаярын ярилцлагыг сонирхоорой.
- Гааль, татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг зарлалаа.
- МҮСБХ-ны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын тав дахь цуврал тоглолтыг ШУУД дамжуулж байна.
- "Гэгээн Муза" наадамд сүүлийн гурван жилийн хугацаанд Гранпри болон драмын, моно, хүүхдийн жүжгийн төрөлд шагнал хүртсэн найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй болон эмэгтэй уран бүтээлчдийг танилцуулж байна.
- Өнөөдөр улсын нөөцөд хадгалагдаж буй стандартын шаардлага хангасан нийт 5200 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд олгох Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаал гарчээ.
- "Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
- Сирийн хойд нутагт байрлаж буй дүрвэгсдийн хуаран агаарын цохилтод өртөж, үүний улмаас 30 орчим хүн амиа алдсан талаар ВВС мэдээллээ.
- Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо хүрэлцэн ирж, төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзсан бөгөөд түүний айлчлал Вашингтоныг сандаргав.