Францын Канн хотод Европ дахь хамгийн нөлөө бүхий олон улсын кино наадам өчигдөр /05.12/ эхэллээ. 69 дэх удаагийн Каннын олон улсын кино наадмыг алдарт найруулагч Вуди Аллены “Café Society” кино нээсэн юм. Тус киноны гол дүрд Кристен Стюарт, Блейк Лайвли болон Жесси Айзенберг нар тоглосон байна.
Алтан далдуу мод буюу "Golden Palm" шагналын төлөө энэ жил дэлгэцийн 21 бүтээл өрсөлдөнө. Энэ жил шүүгчдийн багийг Австралийн найруулагч, продюсер Жорж Миллер ахалж байна.
Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд Америкийн жүжигчин Кристен Данст, Францын жүжигчин Ванесса Парадис, Канадын жүжигчин, найруулагч Дональд Сазерланд, Данийн жүжигчин Мадс Миккельсен, Италийн жүжигчин Валерия Голино, Ираны найруулагч Катаюн Шахаби, Францын найруулагч Арно Деплешен, Унгарын найруулагч Ласло Немеш нар багтжээ.
Каннын кино наадмын нээлтийн ажиллагааны фото агшнаас хүргэж байна.