Чадраабал овогтой Болормаа
Мэргэжил, боловсрол:
Төрийн Захиргааны удирдлагын менежер, соёлын арга зүйч мэргэжлээр тус тус магистр.
Ажил эрхлэлтийн байдал:
Төмөр замын дуу бүжгийн чуулгад Уран сайхны удирдаач /1990-1993 онд/
Ховд аймгийн Мянгад суманд Соёлын төвийн эрхлэгч /1993-1995 онд/
“Цэнхэр дэл” ХХК-д Захирал /1995-2000 онд/
Чингэлтэй дүүргийн 10-р хороонд зохион байгуулагч /2000-2003 онд/
Чингэлтэй дүүргийн 6-р хороонд Засаг дарга /2003 оноос одоог хүртэл/
Шагнал урамшуулал:
МЗХ-ны “Шилдэг залуу” медаль 2000 онд
НХХГ-ын “Шилдэг залуу” медаль 2001 онд
АСЗХ-ны “Алтан Од” медаль 2003 онд
МЭХолбоо, АСЭХ-ны “Хүндэт тэмдэг” тус тус 2004 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 2006 онд
НИХ-ын хүндэт үнэмлэх 2006 онд
Нийгмийг хамгаалал хөдөлмөрийн яамны жуух 2008 онд
Нийслэлийн шилдэг хороо 2015 онд

СУРВ: Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч ХҮНС ТЭЖЭЭЛ, ХУВЦАС, ГЭР ОРОН зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.

Хэн ч гэртээ хоосон байхыг хүсэхгүй шүү дээ

Таны бодлоор ямар хүнийг ядуу хүн гэж хэлэх вэ?
Ядуурлын талаар бид хорооныхоо зүгээс болон Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран түүвэрчилсэн судалгааг олон улсын стандартын дагуу явуулсан. Чингэлтэй дүүргийн 10-р хороо 2200 гаруй өрхтэй, үүнээс 70 хувь нь ядуурлын түвшинд байна гэсэн судалгааны дүн гарсан.
Үлдсэн 30 хувь нь аль түвшинд хамаарах вэ?
10 хувь нь боломжийн түвшинд, 20 хувь нь дундаж түвшин гэж тодорхойлсон.
Зураас байна гэж харж байна. Зурааснаас дээшх нь дундаж, доошх нь ядуу. Хэдэн төгрөгөөр энэ зааг ялгааг гаргаад байна вэ?
Нэг хүний нэг сарын орлого нь 148 мянгаас доош байвал ядуу хүн гэж үзнэ. Гэтэл ийм орлого олдог хүн цөөхөн байна.
Тэр 70 хувийг арчаатай болон арчаагүй ядуу гэж хоёр хуваагаад байна. Таны бодлоор ингэж хуваагдах уу?
Арчаатай ядуу гэдэг нь өрхийн орлогогүй байсан ч оногдсон орчноо аятайхан болгоод амьдраад байдаг хүмүүсийг хэлэх байх. Гэтэл өөрсдөө хөдөлмөрийн чадвартай боловч өрхийн орлогоо бүрдүүлж чадахгүй нэг хэсэг байна.
Сүүлийн үед анзаараад байхад арчаагүй ядуучууд их хувийг эзлээд байх шиг. Таны бодлоор?
Би сөрөг байр суурьтай байна. Ажлын байр хайгаад олдохгүй, ажилд ороод ажилласан ч цалин мөнгийг нь өгөхгүй хохироох явдал их. Энэ нь ядуурлыг бий болгож байна.
70 хувьд байгаа ядуучууд ямар насныхан бэ?
Ер нь хөдөлмөрийн насныхан болон ахмад настан.
“Ядуу гээд байгаа хүмүүс ажил голдог, хийдэггүй” гэх шүүмжлэлийг хэлдэг. Бодит байдал үнэхээр ийм байна уу, эсвэл?
Гэхдээ хүмүүс гэртээ хоосон байгаад байхыг бодохгүй шүү дээ. Чи ч, би ч. Өдрийн 15 мянган төгрөгний их цэвэрлэгээний ажил олдвол хиймээр байна, энэ ажил нь олдохгүй байна гээд ирж байгаа эрмэлзлэлтэй маш их хүн байдаг. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ээжүүд их ирдэг. Залуус нь дандаа барилгын чиглэлээр ажиллана. Миний бодлоор Хөдөлмөрийн яамнаас энэ хүмүүсийг ажлын байранд тэнцэхгүй байна гэхийнхээ оронд богино зайны сургалт явуулаад, компаниудад “танай ажилчдын тэдэн хувь нь энэ хорооноос байна” гэдэг шаардлагыг тавьдаг байвал зүгээр юм шиг. Эргээд цалинг нь олгож байна уу, үгүй юу гэдгийг бас хянаад, хариуцлага тооцоод явах боломж байгаа юм шиг санагддаг.

2012 оноос хойш 13 хүүхэд асрах руу шилжүүлж, 2 хүүхэд өргүүлсэн. Одоо...

Саяхан нэг сартай хүүхдээ хүнд өргүүлнэ гэсэн фэйсбүүк дээрх зар хүмүүсийг нэлээн эмзэглүүлэх шиг болсон. Анхан шатанд ийм байдал хэр байна. Ээжүүд маань арван сар тээж, төрүүлэн, ангир шар уургаа амлуулчихаад үр хүүхдээ бусдад өргүүлэхээс өөр аргагүй тийм байдалд ядуурал хүргэж байна гэж үү?
Манай хорооноос гэхэд л 13 хүүхэд асрах руу шилжүүлсэн. Хоёр хүүхэд өргүүлсэн. Одоо нэг сартай хүүхэд өргөж авах хүн хайгаад байж байна.
Хэдий хугацаанд?
2012 оноос хойш. Асрах газарт өгсөн хүүхдүүдээ байнга хяналтад байлгадаг. Мөн айлуудад өргүүлсэн хүүхдээ ч яаж байна гэдгийг байнга хянадаг. Нэг сартай хүүхдээ өргүүлнэ гэдэг чинь манайд ч бас тулгамдаад байгаа л асуудал. Эх нь байгаа тохиолдолд асрах болон ясли зэрэг байгууллага авахаа больчихсон. Гэтэл амьдралын хүнд нөхцөлд орчихсон, түрүүнд нь дөрөв, таван хүүхэдтэй ээжүүд маань зарим нь архины хамааралтай болж байна. Зарим нь түрүүчийнхийг нь цатгаж чадахгүй байгаа юм чинь, дараагийнхыг нь өргүүлье гэсэн шийдвэр гаргаж байна. Үүнд би их эмзэглэдэг.
Тэгэхээр тань дээр ч гэсэн нэг сартай хүүхэд өргүүлэх гэсэн хүсэлт байгаа гэсэн үг үү?
Байгаа. “Өмнөх хоёр хүүхдээ аваад явъя. Өөрийн гэсэн орон гэр, ажил байхгүй учир ийм шийдвэр гаргая” гэж байгаа юм.
Өрх толгойлсон ээжүүд хэр их байна. Ээжүүд өрх толгойлно гэдэг ядууралтай хэр хамаатай болж таарч байна вэ?
Өрх толгойлох болсны учрыг нөгөө л өрхийн орлоготой уяж ойлгож байгаа юм. “Сайхан амьдаръя, сайхан хань ижил болъё” гээд амьдралд хөл тавьж байгаа залуучууд маань ажлын байргүй, өрх гэрээ аваад явах орлогогүйгээсээ болоод тэр гэр бүлд маргаан, зөрчил гардаг. Удаан хугацааны энэ байдал үргэлжилснээс гэр бүл салдаг. Үүнээс болоод л өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй бий болж байна. Өрхийн орлого гэдэг эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хүүхдүүдийн сургууль завсардалт гээд энэ бүхэнтэй салшгүй холбоотой.
Та бид хоёрыг интернэт хэрэглэгчид уншиж, үзнэ. Тэд “ядуурал бол хувь хүний арчаатай холбоотой” гэдэг тайлбарыг хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
Саяхан буяны ажил хийж байгаа гээд гадаадад сурч байсан хоёр охин над дээр ирсэн. Тэгээд би амьдралын түвшин доогуур 20 шахам айлаар авч явж, үзүүлсэн юм. Тэгээд тухайн айл өрх бүрийн онцлогийг тайлбарлаж өгтөл “бид тухайн хүн арчаагүйгээсээ болоод ядуу байдаг гэж ойлгодог байтал бодит байдал тийм биш юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр би биш хөндлөнгийн хүмүүс дүгнэж байгаа болохоор хүний арчаагүй гэдгээс илүү өнөөгийн цаг үе ийм байдал бий болгожээ гэж үзэж байна.

ЯРИЛЦЛАГЫГ БУСАД СУРВАЛЖЛАГЫН ХАМТ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Өлсгөлөн бодит зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй

Цэрэгт явах хүмүүсийн эрмэлзлэл их болсон. Гэхдээ анзаараад байхад гэр хорооллынхон сүүлийн үед их давжаарч байгаа. Энэ бол өдөрт авах хүнс тэжээлийн илчлэгээ авч чадахгүй байгаагаас болж байгаа болов уу. Үүн дээр нэг харамсалтай жишээ хэлье л дээ. Сургуулийн эмч “Болороо дарга аа, хүүхэд шатаар бууж чадахгүй гэдэс өвдөөд байна гэхээр нь яав ийв гээд өрөөндөө оруулаад аяга байхуу өгөөд суулгахаар тайвшраад зүгээр болж байна”. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүд өлөн хоосон удаан явдаг, өглөө гэрээсээ гарахдаа юу ч идэж уухгүй гараад сургууль дээрээ очихоор өлссөнөөсөө болоод хүүхдийн цанх татаж байгаа юм. Энэ тэгээд хэр их байдаг вэ гэхээр “нэлээн байна. Өглөөд цайтай гарч байгаа хүүхэд ховор шүү” гэж сургуулийн эмч ярьсан.
Сургууль дээрээ үдийн цай хөтөлбөрт орж байгаа биз дээ?
Тэр бол 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд л хамаатай.
Гэр бүлийнх нь хүн өвчний улмаас нас барчихсан дөрвөн хүүхэдтэй эмэгтэй байна. Эхний хоёрыг нь цэцэрлэгт бид хамруулж өгсөн. Гэтэл эх нь хоёр нас хүртэл нь хүүхдээ харах ёстой гээд заачихаар нөгөө ээж бага хоёрыгоо хараад гэртээ, хүүхдүүдийнхээ 20 мянган төгрөгөөр амьдардаг ийм өрх ч байна.
Та түрүүн хүүхэд сургууль дээрээ өлсгөлөнгөөс болоод гэдэс нь өвдөөд гэдэг тайлбар тавьж байна гэж ярилаа. Ер нь хүүхдүүд, хүмүүсийн дунд өлсгөлөн хэр байна. Энэ цагт өлсгөлөн үнэхээр бодитой байна гэж үү?
Үүнийг бид хэлэх хэрэгтэй, хэлэх цаг нь болсон гэж би бодож байна. Сургуулийн тавдугаар ангиас дээш ангийн хүүхдүүд, оюутнууд ямар байна. Бага залуу наснаасаа өвдөж байна гэдэг хүнс тэжээлээр авах ёстой амин дэмүүдээ авч чадахгүйгээс болж байна гэж үзэж байгаа юм. Оюутан, өсвөр насныхан, олон хүүхэдтэй ар гэр хүнс тэжээлээ авч чадахгүй байна. Гэрт нь орохоор зайлуул бэлэн гоймон буцалгасан болоод сууж байгаа өрхүүд байгаа ш дээ. Эргээд ходоод, дотор эрхтэн нь өвчлөх нь элбэг.
Танай хорооны 12 мянган хүн амын чинь 70 хувь гэхээр 7000 гаруй хүн хагас өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна гэж хэлж болох уу?
Өдөр тутам авах ёстой илчлэгээ авч чадахгүй байгаа юм чинь тэгж л хэлэхээс өөр арга байхгүй.

СУРВ: Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс жил бүр гаргадаг дэлхийн улс орнууд дахь өлсгөлөнгийн түвшинг харуулдаг газрын зураг. 2015 оны зургаар манай улс ДУНДЖААС ДЭЭШ гэсэн ангилалд багтжээ.

Сурв: Хүн эрүүл саруул, эрч хүчтэй амьдрахын тулд өдөрт 2100 ккал хоол хүнс хэрэглэх ёстой. Ингэж чадахгүй бол өлсгөлөн амьдарч байна гэж үзнэ. Өлсгөлөн хүний дархлалын системийг сулруулдаг. Чанартай хоол хүнс идэж чадахгүй, байнга өлсгөлөн байдаг хүүхэд энгийн халдварт өвчнүүд болон улаан бурхан, суулгалт зэргээр амиа алдах нь элбэг. Дархлаа сайтай хүүхдүүд эдгээр өвчнийг даваад л гардаг. Хэдийгээр олон шалтгаантай ч манай улсад 0-5 настай хүүхдийн эндэгдэл их байна. Он гарснаас хойш ЭХНИЙ ГУРВАН САРЫН хугацаанд хэчнээн хүүхэд эндсэнийг доорх үзүүлэлтээс харж болно.
- 2010 онд 353,
- 2011 онд 285,
- 2012 онд 294,
- 2013 онд 311,
- 2014 онд 322,
- 2015 онд 321,
- 2016 онд 427
Харьцуулвал, нэг цэцэрлэг, нэг сургуулийн хүүхдүүд бүгдээрээ энджээ гэсэн үг. Гэтэл манай улстай адил Киргизстанд гэхэд 2015 оны ЭХНИЙ ЗУРГААН САРЫН ДОТОР 0-5 насны хүүхдийн эндэгдэл нь 145 байна.

Амьжиргааны түвшинг 20 шатлалаар дүгнэх судалгааг анхан шаттай ямар ч холбоогүй хийсэн

Нэн ядуу, эм бичээд өгсөн ч түүнийг худалдан авах чадваргүй тийм хүмүүст чиглэсэн эрүүл мэндийн бодлого гэж бий юу? /Сурв: Бид энэ талаар ЭМЯ-наас тодруулсан боловч тийм зүйл байхгүй гэж хариулсан юм/
Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгогддог эм тариа, эм эмчилгээ гэж байдаг. Гэхдээ энэ бол тодорхой хэмжээнд хөнгөлнө үү гэхээс үнэгүй олгодог зүйл биш. Хорооны зүгээс 80 хувийн групптэй буюу эдгэшгүй өвчтэй, эцсийн шатандаа орсон хорт хавдартай бол улиралд 60 мянган төгрөг олгодог асрамжинд хамрагдуулж өгдөг.
Тэгвэл нэн ядуу иргэдэд чиглэгдсэн тэднийг хоол тэжээлээ авах боломжоор хангасан ямар бодлого байна?
2012 онд Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамнаас амьжиргааны түвшин, иргэдийн орлогыг орлуулан тооцох судалгаа гэж хийсэн. Энэ нь гэхдээ анхан шатны нэгжтэй ямар ч уялдаагүйгээр яамнаас явуулсан судалгаа. Ямар ажлын хэсэг, ямар бүрэлдэхүүнээр томилж ажиллуулсныг бид тухайн үедээ мэдээгүй. Энэ судалгаан дээрээ үндэслээд хүмүүсийг амьжиргааны түвшингээр нь 20 шатлалаар дүгнэн гаргасан. Энэ шатлалынхаа 1-2-р шатлалд орсон хүмүүст нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ авна гэсэн заалттай. Манай хороонд гэхэд нэгдүгээр шатлалд нь орох 68 өрх байгаагаас 43 нь хүнсний талонд хамрагдаж байгаа. Дараагийн маш хэцүү байгаа хүмүүсийг хүнсний талонд хамрагдуулъя гэдэг саналыг уламжилж байгаа боловч шийдэл гаргахдаа удаан байна. Харин ч өмнө 43-аасаа хасах шаардлагыг бидэнд тавьдаг.
Хүнсний талон нь сард?
Нэг өрхөд 100 мянган төгрөгний хүнс олгогдож байна.
Таны тооцооллоор танай хороонд энэ хүнсний талоныг авах шаардлагатай хэчнээн өрх байгаа вэ?
70 гаруй өрх бий. Өнгөрсөн жил 48-ыг тооцоолсон. Мөн судалгаагаар өөрөө харвачихсан, 2-3 бага насны хүүхэдтэй хүн бас байна. Нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх гээд ажилтнаа явуулахад төрсөн эгч нь хамт нэг хашаанд байдаг. Тэр эгч нь өөрийнхөө хоолноос саванд тасалж өгдөг. Эгч нь “төрсөн дүү болохоор л ингэж байна. Гэхдээ миний амьдрал өөрөө бас хэцүү байна. Гэр бүлд маань маргаан хүртэл гарч байна. Хүнсний талонд нь хамруулаад өгөөч” гэж гуйж орж ирж байсан.
Хорооны эрх мэдэл юугаар хязгаарлагддаг вэ?
Хорооны засаг даргын эрх үүргийг 460 хуулийн 380 гаруйд нь засаг дарга ийм эрх, үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл үйл ажиллагаа хэрэгжүүлэх л үүрэгтэй болохоос үүргийнхээ дагуу шийдвэр гаргах нь хязгаарлагдмал.
Тэр нь дүүрэг, нийслэлийн засаг даргад хамаатай болох уу?
Бид уламжилна.

СУРВ: Хүн эрүүл саруул, эрч хүчтэй амьдрахын тулд өдөрт 2100 ккал хоол хүнс хэрэглэх ёстой. Ингэж чадахгүй бол өлсгөлөн амьдарч байна гэж үзнэ.
“насанд хүрэгчдийн эрүүл хооллолт” гэж:
- өдөрт хамгийн багадаа 400 гр жимс, ногоо хэрэглэхийг (жимс, ногооны бүлэгт төрөл бүрийн жимс, ногоо, шош (сэвэг зарам, вандуй), самар, бүхэл үр тариаг (боловсруулаагүй эрдэнэ шиш, шар будаа, овьёос, буудай, бор будаа, бүхэл үрийн гурил) оруулах бөгөөд төмс, амтат төмс зэрэг үндэслэг ургамал болон бусад цардууллаг үндэс нь жимс, ногооны ангилалд хамаарахгүй);
- илчлэгийн хэрэглээ зарцуулалттайгаа тэнцүү буюу чихрийн хэрэглээ нь өдөрт 50 граммаас ихгүй байхыг;
- өөх тосны хэрэглээ нь өдрийн нийт илчлэгийн 30 хувиас бага хэмжээнд байхыг (ханасан өөх тосыг бага хэрэглэх, үйлдвэрийн транс тос агуулсан хүнс нь эрүүл хүнсэнд хамаарахгүй);
- өдөрт 5 граммаас (ойролцоогоор 1 цайны халбага) бага хэмжээтэй иоджуулсан давс хэрэглэхийг.
“нялх, балчир насны хүүхдийн эрүүл хооллолт” гэж:
- хүүхэд 6 сар хүртлээ эхийн сүүгээр дагнан хооллохыг;
- хүүхэд 6 сартайгаас эхлэн эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ олон нэр төрлийн тэжээллэг, аюулгүй нэмэгдэл хоолоор хооллохыг;
- хүүхэд 2 нас хүртлээ эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохыг.

ХУРЦ ӨНЦӨГ-ийн хүрээнд хийсэн сурвалжлага:

УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулж байсан нэг тэрбум төгрөгийн зарцуулалтан дээр анхан шатны нэгж болох хороотой хамтардаг уу? Анхан шатны нэгж гэдэг бодит амьдралтай шууд тулж байгаа учраас бүхнийг мэдэж байгаа болов уу.
Шулуухан хэлэхэд ямар ч холбоо байдаггүй. Ийм ажил манай нэгж дээр шаардлагатай байна гэдгээ бид дөрвөн жилээр төлөвлөөд дээд шатныхаа байгууллагат уламжилдаг. Гэтэл УИХ-ын гишүүд иргэдэд хэрэгцээ шаардлагатай ийм ажлууд байгаа юм байна гэдгийг харж, шийдвэр гаргахдаа бид бүхнээс хол зайтай. Харин орон нутгийн хөгжлийн сан гэж хүн амынхаа индексээр тодорхой хэмжээний санхүүжилтийг дүүргээс тендэр зарлагдаж хийдэг. Манай дээр жишээ нь 166 сая төгрөг ирдэг. Энэ бол иргэдээсээ саналаа аваад засаг дарга нь уламжлаад хийдэг учир зөв гарц, зөв шийдэл болдог.
Танай тойрогт УИХ-д хэн сонгогдсон билээ?
Г.Уянга болон Г.Баярсайхан нар. 2015 оны орон нутгийн хөгжлийн санд 118 сая төгрөг ирэхэд, бид 180 хүүхдийн хоёр бүлэг анги байгуулчихаж байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүний санаачилгаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далан дээр тавигдаж байгаа гүүрүүд 1 тэрбум 176 сая төгрөгийн зардлаар баригддаг. Энэ хоёрын зөрүүг хараад үнэхээр харамсах сэтгэл төрдөг.
Нэг гүүр нь юм уу?
Арван төмөр гүүр. Өнгөрсөн найман жилийн давтамжинд энэ тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт жил бүр гүүр л болоод байдаг. Гэтэл энэ мөнгөөр 280 хүүхдийн багтаамжтай, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий цэцэрлэг байгуулах боломжтой. Бүр дэд бүтэц ч үгүй газар шүү дээ.
Тэр бол Г.Баярсайхан гишүүний барьсан гүүр байсан. Бид очиж харсан. Уянга гишүүн юу хийсэн бэ. Яагаад би ингэж асуугаад байна гэхээр хүн амынх нь 70 хувь нь ядууралтай байгаа танай хороо хамгийн их анхаарал татах ёстой хэсэг болов уу гэж хараад байгаа юм. Ийм анхаарал татах хэсэгт гишүүд чухам юу хийсэн нь сонин санагдаад байна?
Г.Уянга гишүүн иргэдтэй хоёр, гурван удаа уулзсан байх. Бүтээн байгуулалт юм уу, нийгмийн салбар луугаа хандсан ажил хийгээгүй.

Тэрбум төгрөгнөөс танай дээр юу ч хийгдээгүй гэсэн үг үү?
Гэхдээ гишүүдэд сүүлийн үед тэрбум төгрөг олгогдохгүй байгаа шүү. Үүнийг гишүүд маань өөрсдөө хөөцөлдөлгөөтэйгээр төсөвт суулгаж өгч байж хийж байгаа юм.
Тэгвэл Г.Баярсайхан гишүүн их л хөөцөлдөлгөөтэйгээр тэр гүүрүүдийг бариулсан юм байна. Ингэж бариулахдаа танай хорооны ажилгүй иргэдээс энэ ажилд оролцуулах ажил хийгдсэн үү?
Үгүй.
Саяхан манай улс дундаж орлоготой улсын эгнээнд шилжсэн гэдгийг П.Цагаан дарга индрээс тод томруунаар хэлсэн. Ингэсэн бол олон улсын тусламжийн байгууллагуудын харьцаа өөр болох болов уу гэж бодож байна. Ийм байгууллагууд тусламжийн гараа татчихвал танай хорооны 70 хувийг эзэлж байгаа ядуу иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
Дэлхийн зөн олон улсын байгууллага бол орон гэргүй иргэдийг гэртэй болгох, сургалтын төлбөрийг тодорхой хувиар чөлөөлөх гэх мэтээр тусламж дэмжлэг үзүүлдэг байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ мэт тусламж дэмжлэг хязгаартай болж, буурч байгаа шүү гэдгийг удирдлагууд нь бидэнд хэлж байгаа. Дундаж орлоготой эгнээнд шилжсэн гэж хэлсэн нь жаахан харамсалтай л мэдээлэл. Миний бодлоор хүнээ эрүүл байлгахын тулд хүнс тэжээлийн аюулгүй байдлыг хангах, хүнс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, тодорхой нэгж рүүгээ хандсан бодлого явуулаасай гэж бодож байгаа юм. Хүний эрүүл мэнд гэдэг нэн чухал асуудал, хүний хөгжил, боловсрол зэрэг чиглэлийн ажлууд руугаа төрийн бодлого илүү чиглэгдвэл бодитой үр дүн гарах болов уу гэж бодож байна.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.