Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР хүргэж байна.
- "Хобби" буландаа ширээний теннисний "New star" клубын тамирчин, спортын дэд мастер Г.Алтаншагайтай хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.
- VTV HD телевиз DCAT продакшнтай хамтран ALL OR NOTHING хэмээх нэгэн томоохон шоу төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ялагч алдарт реппер SNOOP DOGG-той хамтарч "All or nothing" дууг дуулах ба клипэнд нь хамтарч тоглох юм. DCat продакшны захирал Двэйн Корнилюсын ярилцлагыг энд дарж уншина уу.
- Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 23-ны даваа гарагт эхэлнэ.
- Төв аймгийн Сонгуулийн хороо өчигдөр 17 цаг хүртэл орон нутгийн иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн нэр дэвшигчийн материалыг хүлээж авлаа.
- Авто замчдын эрхийг хамгаалах түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газар, нэр бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ. Авто замчид бүтээж, ажиллаж байгаа хэдий ч ядуурсаар байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байгаа аж.
- НИТХ-ын сонгуульд 13 нам, 2 эвслээс нийт 314 хүн нэр дэвших болж Нийслэлийн сонгуулийн хороо (НСХ)-нд материалаа өгсөн талаар өнөөдөр тус хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэв.
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотод нийт 59.9 км урт дугуйн зам барихаар тусгажээ.
- Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд дөрөвдүгаар сарын байдлаар ямар байгааг танилцууллаа.
- Жаран жилийн түүхтэй Геологийн төв лаборатори олон улсын гурвалсан стандартыг алхам алхмаар нутагшуулж, өнгөрсөн онд ажлаа дуусгасан байна.
- УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг ирц бүрдээгүй шалтгаанаар завсарлууллаа. МАН-ын гишүүдийг чуулганы хуралдаанд оруулахыг шаардав
- Ирэх сарын 6-нд болох “Улаанбаатар марафон - 2016” олон улсын бүх нийтийн гүйлтэд оролцогчдыг бүртгэж байна.
- Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны залуу элчин сайд Б.Баярбаатар 18-30 насныхныг Улаанбурхан-улаануудын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалан #Вакцинchallenge-г эхлүүлжээ.
Дэлхийд
- Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф зургаан сарын хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
- Австралийн Ерөнхий сайд оффшор дансны дуулианд холбогдов
- Ерөнхийлөгч Дилма Руссеффийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн явдал нь Олимпын тоглолтод нөлөөлөхгүй, спортын их наадам амжилттай болно гэж “Рио-2016” наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Артур Нузман мэдэгджээ.
Технологи
- Технологийн аварга Apple Хятадын хамгийн том такси үйлчилгээний аппликейшнийг хөгжүүлсэн компанид нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулжээ.