-Та манай сонины уран бүтээлчийн хүндтэй зочноор уригдаад байна?
-Баярлалаа! Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Анх удаагаа "Хань" сонинд ярилцлага өгч байна.
-Сүүлийн үед хийж буй уран бүтээл...
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж өөрийн хоёр дахь бие даасан "Надад итгэ" цомгоо гаргаад байна. СD-нийхээ баяр хийгээд хоёр дахь бие даасан тоглолтоо наймдугаар сарын дундуур Төв Цэнгэлдэх хүрээлэнд хийхээр бэлтгэл ажилдаа орсон.
-Тоглолтын чинь онцлог...
-Би тоглолтондоо Орос, Англи, Америк, Япон, Солонгосоос манайд суугаа элчин сайдуудыг урьж оролцуулна. Бидний Монголчуудын цөөхөн хэдхэн л гадагшаа гарч ажиллаж, гэр бүлээ тэжээж байгаа юм шүү. Тэд ясаа тавих гэж Монголдоо заавал ирнэ. Эх оронгүй хар хүмүүс наана чинь амьдардаггүй юм шүү гэж хэлье. Тэдэнд хандаж хэлэхэд миний Монголын ард түмэнд нээлттэй сэтгэлтэй байгаач ээ. Хариуд нь би танай улсын туг сүлдийг өөрийнхөө алтан тайзан дээр залъя!
-Хотын хөгжим, хөдөөгийн хөгжим гэж маргацгааж байна...
-Хүн болгоны сонсох дуртай мөртлөө дуулахад авъяас шаардсан энэ илэрхийлэмжийг рок, попынхон эстрад гэдэг. Харин ард түмний массыг авч хайрыг энэрхийлсэн зөөлөн амархан аялгууг нийтийн дуу гэж нэрлээд байгаа юм л даа. Уудам дэлгэр нутагт уртын дууг шуранхайлж өссөн хүн рок поп, хип хоп хөгжим сонсоод үнэндээ ойлгохгүй.
Бас нэг зүйлийг хэлэхэд зохиолын дуу гэж байдаггүй юм шүү дээ. Яагаад гэхээр бүх л дуу хүнээр зохиогдсон байдаг биз дээ. Юм мэдэхгүй хүмүүс л "Зохиолын дуу" гээд байгаа юм.
-Зохиолын дуучдыг янз бүрээр л ярьдаг. Гэтэл та тэдэнтэй хамтарч уран бүтээл туурвисан шүү дээ...
-Ард олноороо дуулдаг сайхан дуунууд байна. Бүгдээрээ л надад таалагддаг. Жишээ нь Жавхлан, Баясгалан хоёр анх гарч ирж байсан шигээ одоог хүртэл байсан бол би тэдэнтэй хамтарч дуулахгүй л байсан. Яагаад гэхээр тэд анх урлагийн алтан тайзнаа даашинз, костюмтой гарч. Аранжировшик хөгжмийг яаж хийлгэдэгийг ч мэддэггүй байсан шүү дээ. Харин одоо бол тэд зрителийн төлөө мөнгө хаяж, түүнээсээ сайхан энерги мэд-рэмжийг олсон гайхамшигтай авъяастай залуус. Мэдээж би тэдний урд нь яваагийнхаа хувьд хамтарч дуулахыг хүссэн. Түүгээрээ би сэтгэлийн таашаал авсан, залуус маань ч гэсэн надтай хамтарч дуулсандаа баяртай байдаг байх. Би рок попдоо үнэнч байж түүний төлөө явах ч ард түмнийгээ бодож уран бүтээл хийх ёстой гэдгийг ойлгосон.
-"Номин талст"-ынхан Япон яваад ирсэн гэсэн...
-Манай хамтлаг хоёр дахь удаагаа Японы "Сакура цэцгийн баяр"-т оролцож ая дуугаа өргөөд ирсэн. Цугласан ард түмнээ хүндэтгээд сумочид нь хүртэл ирдэг энэ баярт Монголчууд маань олноороо цугладаг юм билээ. Энд тэндгүй хуушуур бууз зараад л сонирхолтой санагдсан.
-Зорьсондоо заавал хүрдэг биз дээ...
-Амалсандаа хүрнэ гэдэг эр хүний эрхэм чанар. Түүндээ хүрэхийн тулд хүн ашиг боддоггүй л юм билээ. Түүнээс биш мөнгө гэдэг зүйлийг олоход үнэхээр амархан байнаа.
-Өөрийгөө нэг удаа ч гэсэн магтаач...
-Би хүнд хорон муу санаж явсангүй. Түүний ачаар хүн надад муу санадаггүй юм. Ингээд бодоход надад дайсан байдаггүй нь миний аз жаргал.
-Хөдөлмөрч зан, эх орноо гэсэн сэтгэлтэй байя гэвэл Дэлгэрмөрөнгөөс суралц гэх хүн байдаг юм билээ?
-Болж байна. Намайг гүйцээрэй залуусаа!
-Та эрх чөлөө, бие даасан байдалд дуртай хүн шиг харагдах юм...
-Тийм байх нь гоё шүү дээ. Бидний үеийн залуус хоёр нийгмийг үзсэн хүмүүс. Картын бараанд очерлож, хоёр давхрын блоконоос зүүгдэж талх авч байснаа, ундаа зарж, автобусны буудал дээр шаариг тоглуулж байснаа би хэзээ ч мартдаггүй. Харин одоо би амьдралыг ухаарч ард түмний дуучин болсноороо бахархдаг. Хэзээ нэгэн цагт Монгол хөгжинө түүнд хувь нэмрээ оруулах нь миний үүрэг. Ингэж бодоод амьдралыг туулж явна.
-Гоёх дуртай гоёл чинь...
-Цаг, гутал.
-Гоо сайхандаа анхаардаг л биз дээ?
-Ямар ч эмэгтэй хүн эр хүнд сайхан харагдаж байх ёстой. Харин эр хүн эмэгтэй хүнд байгаагаараа харагдах нь сайхан шүү дээ. Тиймээс би эр хүн байх дуртай.
-Хүнд шүүмжлүүлж байв уу?
-Байлгүй яахав. Яг одоо бол тарганаараа дуудуулаад л байж байна. Шүүмжлэлийг хүлээж аваад турах гэж байна даа. (инээв)
-Баян хүн гэж таныхаар...
-Гэгээн сэтгэлтэй уужим хүнийг л баян хүн гэнэ дээ.
-Та баян хүн мөн үү?
-Би яг тэр баян хүн чинь.
-Наадмаар бөх үзэж байгаа харагддаг. Бөхчүүдээрээ хэр бахархдаг вэ?
-Бөхчүүд гэдэг гайхамшигтай. Монголчууд гэж ийм л хүмүүс байсан байхдаа гэж боддог.
-Энэ жилийн наадмаар хэнийг түрүүлээсэй гэж бодож байна?
-Бүгдээрээ л адилхан ард түмний өмч. Хоорондоо уралдаж нэг нь түрүүлэх л байх. Гэхдээ тэр нь шударга байгаасай. Бөхчүүдээ бүгдийг нь дэмждэг бөхөд хайртай хүн дээ би.
-Хурдны морь сонирхож үздэг үү?
-Багадаа хөгшин аавынхаа хурдны морийг унадаг байсан. Тиймээс миний багын сэтгэлд хоногшиж үлдсэн юм байдаг юм. Адгуус малыг уралдуулснаараа хүн л гоо сайхны таашаал авдаг учраас надад нэг их таалагддаг байгаагүй. Учир нь энэ бүхэнд хүн, мал хоёр яаж зэрэг ядарч байгааг амссан учраас. Нэг их таашаалтай ханддаггүй.
-Таныг хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан?
-Дэлгэрмөрөн хар тамхи татсан, хар тамхи мансуурагчтай нэр холбогдсон гэж хэвлэлээр бичигдсэн. Урлагийн хүнийхээ хувьд тэдэнтэй найзууд нь үнэн. Иргэнийнхээ үүргийг гүйцэтгэж байцаалт өгсөн маань ч үнэн. Үүнийг харсан сэтгүүлчид буруу ташаа мэдээлэл бичсэн байна лээ. Гэхдээ энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэдэг маань тогтоогдож ЭЦГ-ынхан намайг явахыг зөвлөсөн. Хэрэгт холбогдсон найз нөхөддөө санаа зовж байгаа. Тэд маань эргэж ирээд урлагтаа үнэнч байгаасай гэж бодож байгаа. Энэ нь ирээдүй болсон дүү нарт маань жишээ болоод үлдлээ гэж дүгнэж байгаа. Гэхдээ л анх "А" үсэг чинь энэ шүү дээ гэж заагаагүй байж шалгалт авсанд нь дургүй хүрдэг.
-Буруу ташаа мэдээлэл гаргах болгонд нь сэтгүүлчдэд гомддог уу?
-Миний дотор байгаа юм шиг бичиж сэтгэлийн танхайрлыг эдэлдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тэрнээс болж ямар олон эд эс үхэж, итгэл, мөрөөдөл суларч байгааг мэддэггүйд нь би гомддог. Гэхдээ би тэдэнтэй тэмцдэггүй. Яагаад гэхээр намайг амьд байгааг ард түмэнд дандаа сануулж байдаг гавъяатай ч гэмээр улсууд.
-Амьдрал юун дээр тогтдог юм болоо....
Би тэр сайхан хайраа олсон болохоор ингэж ярьж байна. Сайхан хайртай учирсан болохоор надад ядуу гэсэн ойлголт байдаггүй. Яагаад гэхээр би түүнээсээ хорвоогийн бүх аз жаргалыг авдаг болохоор ертөнц тэр чигээрээ баян харагддаг. Хүмүүс бие биенээ олж, хайр мөн эсэхийг нь таньж байж гэрлэх нь хүний хамгийн гоё хүсэл тачаал юм билээ. Залуус маань үнэн сэтгэлээсээ бие биендээ итгэж, хайр дурлалдаа үнэнч байж түүнийхээ төлөө уйлдаг байгаасай гэж боддог.
-Сайхан бүсгүй гэж...
-"Сэтгэл зүрх нь гаднах төрхтэйгээ нийлж байхыг л сайхан бүсгүй гэнэ" гэж яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хэлсэнтэй санал нийлдэг шүү.
-Нууц амрагийг...
-Байж болно. Анх учирсан шигээ байж чадахгүйгээс үүдсэн гомдлын хэлбэр гэж боддог.
-Танд хайраа илэрхийлсэн бүсгүйчүүдэд ямар хариу барьдаг вэ?
-Чи үнэхээрийн сайхан, надад таалагдаж байна. Гэвч надад чамаас гоё нь байна. Түүнийхээ төлөө чамтай л адилхан үхэн хатан яваа хүн шүү
-Таныг дурлалдаа их үнэнч гэж фенүүд чинь үнэлдэг юм билээ...
-Би хэдий эр хүн ч гэсэн миний сэтгэл зүрх хэзээ ч дундуураа хуваагдаж байгаагүй. Тиймээс би дурлалдаа үнэнч.
-Анхны хайрын тухайд...
-Миний анхны бүхэн байна. Энэ болгонтойгоо би амьдралынхаа төгсгөлийг угтана гэж боддог. Мэдээж арван жилд хайр дурлал байсан. Гэхдээ би түүнийг зүгээр үерхэл гэнэ.
-Удахгүй гэрлэнэ гэж сонссон юм байна таныг?
-Олон найз нөхөд маань хуримаа хийсэн. Тэгэхэд нь би нэг л өнчрөөд байгаа юм шиг санагдаж
байсан. Гэхдээ энэ бүгдээс олсон энергиэ хайртай бүсгүй рүүгээ шилжүүлээд харахад Дээгий ганцаардаагүй харин ч бүр гоё байгаа юм билээ. Гэхдээ хуримаа хийж, хүүхэдтэй болох нь сайхан гэдгийг ойлгосон.
-Яг хэзээ тэр вэ?
-Хуримын тов одоохондоо товлогдоогүй байна. Юутай ч 8-р сарын 25-нд болох тоглолтоо хийчихээд "Хурим" хэмээх амьдралынхаа тоглолт руугаа орно доо.
-Эхнэрээ танилцуулаач...
-Миний ханийг Энхбадам гэдэг. 25 настай айлын ганц охин. Мөн миний тал бие.
-Анх танилцаж байснаа...
-Одоогоос долоон жилийн өмнө 13-р хорооллын 10-р байрны 2-р орцны гадаа танилцаж байлаа.
-"Хань"-даа анх хайраа илчилж байсан дурсамжаасаа...
-Дээгий бол уян зөөлөн, сэтгэл шулуухан өргөстэй мод ч юм шиг тийм хүн. Тэр болгоныг дэвтээж, дэвттэл нь харсан анхны харцнаас эхэлсэн дээ.
-Хайртынхаа ямар занд нь татагдсан бэ?
-Яг над шиг занд.
-Маргасан тохиолдолд хэн нь буулт хийдэг вэ?
-Буултын буултыг би хийдэг.
-Сайхан гэр бүлтэй байхын тулд эр хүн...
-Төлөвлөсөн зорилготой. Тод томруун мэргэжилтэй, өөрийн гэсэн хамт олон, найз нөхөдтэй байх ёстой.
-"Хань" уншигчдад хандаад...
-Бусад шар хэвлэлүүд шиг хов хөөцөлддөггүй, жинхэнэ амьдралыг бичдэг болохыг одоо л мэдэрч байна. Сайхан хайр, дурлал амьдралын гэгээн зүйлүүдийг бичдэг шигээ сонин хачин зүйлүүдийг ч бичдэг байгаасай гэж та нартаа ерөөмөөр байна. Мөн Монголын залуучууд та бүхэн бүгдээрээ л адилхан амьдарна. Дүү нартаа эрдэм номондоо сайн шамдаарай. Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү. Үеийн залуустаа хөгжлийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе гэж уриалмаар байна.
Ярилцсан Э.Цолмонбаяр