Сүүлийн хэдэн сарын турш улстөрчид, шийдвэр гаргагчид бидэнд юу, эсийг үзүүлэв. Болохгүйг нь мэдсээр байж сонгуулийн тогтолцоог үгсэн өөрчилж, дараа нь тойрог, мандатын тоогоор тоглох хуйвалдаанд толгой илүү эрх мэдэлтэй нь даам гарав. Энэ хооронд улстөрч нэртнүүдийн эргэж буцсан, барьцгүй зан сэдрэв.
“Сүхбаатар аймагт дахин нэр дэвшихгүй, дуран авайтай нөхөрлөж, бие даасан уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон” хэмээн улс төрийг орхисноо хэдэн зуун хүний өмнө зарласан гишүүн, сайд М.Зоригт ердөө дараахан нь Дорнодод хүч үзнэ гэчихсэн явсан бол тойргийн тоог ид тохиролцох үеэр мань эр Ж.Батсуурьтайгаа хамт Сүхбаатарт нэр дэвшинэ гэж хэлсэн сурагтай.
Монголын улс төрд ийм ойворгон үйлдэл үүгээр дуусахгүй нь гунигтай. Мажоритар 48 ба пропорциональ 28 гэсэн холимог хувилбараас жижигсгэсэн мажоритар 76 тойрог, тэдгээрийн мандатыг эцэслэн тогтоох хүртэл манай намууд дотроо ч, гаднаа ч бишгүй бужигналаа. Одоо УИХ-ын сонгуулийн тойргуудыг байгуулж, тэдгээрийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг нь нэгэнт тогтоосон тул нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
Хуульд зааснаар энэ сарын 23-наас нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлж, тав хоног үргэлжлэх бөгөөд 30-ны дотор нэр дэвшигчдийнхээ холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Үүний дагуу намуудын шийдвэр гаргах дээд байгууллагууд энэ амралтын өдрүүд, эсвэл ирэх долоо хоногийн эхээр хуралдахаар буй.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.